Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БНСУ-ЫН КЁНГИ АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН 2 АВТОМАШИНЫ ТҮЛХҮҮР ГАРДУУЛАА

2023-07-17

БНСУ-ЫН КЁНГИ АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН 2 АВТОМАШИНЫ ТҮЛХҮҮР ГАРДУУЛАА
Дархан-Уул аймгийн ИТХ, Кёнги аймгийн Хурал хооронд найрсаг харилцаа тогтоосны 10 жилийн ойг угтан БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын дарга Ём Жонг Хён тэргүүтэй зочид төлөөлөгчид манай аймагт /2023.07.07-09/ айлчилж байна.
Энэ удаагийн айлчлалаар 2 түргэний машин гардуулж байгаа Ахмадын хөгжлийн төвд болон хамгийн алслагдсан сум болох Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлж байна.
Хоёр орны найрамдалт харилцааны хүрээнд БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын төлөөлөгчид 6 дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд найрамдалт харилцааны эхлэл 2014 оны 03 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар эхэлсэн аж. Хамтын ажиллагааны хүрээнд Кёнги аймгаас өнгөрсөн хугацаанд 2 галын машин, 6 түргэн тусламжийн авто машиныг манай аймгийн Эрүүл мэнд, Онцгой байдлын газарт хандивлаж байсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%