Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Намрын ногоон өдрүүд-2023, Нээлттэй хаалганы өдөрлөг амжилттай боллоо. Дархан-Уул аймгаас 4 хэлтэс агентлагийн 35 төрлийн үйлчилгээ, ортопед протезийн 1 төрлийн тусгай хэрэгсэл, сумын 8 байгууллагын 30 гаруй үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 11 иргэн аж ахуйн нэгж байгууллагын 15 нэр төрлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж 900 гаруй иргэн үйлчилгээ авсан байна. Хөдөлмөрийн яармаг зохион байгуулсанаараа 10 байгууллагын 25 нээлттэй ажлын байрыг сурталчилж ажилласан байна.