Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

📢"БҮТЭЭЛЧ УВСЧУУД" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЖ БАЙНА.

2023-11-10

Иргэдийн хөдөлмөр бүтээлийг орон нутгийн иргэдэд танилцуулах, сурталчлах, орлогыг нь дэмжих зорилгоор “БҮТЭЭЛЧ УВСЧУУД- 2023” үзэсгэлэн худалдааг Увс аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газраас зохион байгуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэд өөрсдийн бүтээгдэхүүнээр оролцож байна.
Тус үзэсгэлэн худалдаанд Увс аймгийн 19 сумын төлөөлөл 200 гаруй иргэн оролцож байгаа бөгөөд 2023 онд Увс аймаг Жижиг зээлд 1,3 тэрбум төгрөг, санхүүгийн дэмжлэгт 1,7 тэрбум төгрөг олгож, нийт 635 байнгын ажлын байр бий болгож ажилласан.
Мөн аймгийн хэмжээнд 2000 шинэ ажлын байрыг бүртгэж, 1200 иргэнийг холбогдох ажлын байранд зуучилсан бөгөөд ажилгүйдлийн түвшин 4,2 хувь буюу сүүлийн 3 жилийн дунджаас 4,4 пунктаар буурсан үр дүнтэй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%