Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Иргэдийн Нийтийн Хурлын жишиг танхимын тохижилтыг танилцуулав

2024-01-29

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн захиалгаар “Цэц билэг чуулган” ТББ-ын хамт олон нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Иргэний танхимын тохижилтын ажлыг шинээр хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ сарын 26-ны өдөр албан ёсны нээлтээ хийлээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зориллгоор иргэдийн Нийтийн Хурлын жишиг танхимын тохижилтын үзэл баримтлалыг боловсруулж, энэ дагуу нэг хорооны иргэний танхимыг тохижуулсан байна. Ингэснээр бусад хороо, багийн удирдлага, төлөөлөл ирж биечлэн суралцаж, туршлага хуримтлуулах боломжийг бүрдүүлсэн нь энэ төслийн нэг онцлог болж байгаа юм.

 

 

Мөн төслийн хүрээнд “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд зориулсан гарын авлага” номыг эмхэтгэн гаргажээ. Уг гарын авлагад хурлын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтууд, хурлаас гарах шийдвэр, албан бичгийн төслүүд, загвар тогтоолын төсөл болон албан хэрэг хөтлөлтөд анхаарах зүйлийн талаар тусгасан байна. 

Танхимын нээлтэд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хороодын  төлөөлөл, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн төлөөлөл болон холбогдох албаныхан оролцлоо.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%