“ДЭЭРЭЛХЭЛ ДЭЛГЭРЭХ ЁСГҮЙ”
Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хүүхдийн үе тэнгийн дээрэлхэл, ялгаварлан, гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, зөв хүн болгон төлөвшүүлэхэд уриалах, иргэд, олон нийтийг татан оролцуулах, нийгэмд сурталчлан таниулах, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах чиглэл бүхий “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” дэвжээ тэмцээнийг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.
Тэргүүн байр- О.Отгонбат багштай 10а анги
Дэд байр- Ж.Эрдэнэбаяр багштай 10б анги
Гутгаар байр- Б.Даваа багштай 11а анги шалгарлаа.
Тэргүүн байрны шагналыг "Борхул" ХХК, Дэд байрны шагналыг "Бүжин" дэлгүүр, Гутгаар байрны шагналыг "Хийморь" дэлгүүр тус тус ивээн тэтгэж оролцлоо.
Дэмжин хамтран ажилласан та бүхэндээ талархал илэрхийлж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.