Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 20 дугаар хуралдаан (2024.05.27) өдөр 63% ийн ирцтэй хуралдлаа. Хуралдааны дэд даргаар Төлөөлөгч Ц.Сүглэгмаа, Бичиг баримт боловсруулах ажлын хэсэгт Төлөөлөгч М.Серкболд, Б.Амангелди, И.Батчулуун нар Төлөөлөгчдийн 100%-ийн саналаар сонгогдон ажиллалаа.
Тус хуралдаанаар:
1.Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
2.Орон нутгийн хурлын сонгуулийн хэсэг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлах тухай
3.Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай
4.Зөвшөөрөл олгох тухай нийт 4 асуудлыг тус тус хэлэлцэж, холбогдох асуудалд хороодын дүгнэлттэй танилцан шийдвэр гаргалаа.