Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЯПОН УЛСЫН ТӨЛӨӨЛӨЛ УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

2024-05-20

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18/08 тогтоолоор байгуулагдсан "Хогны үйлдвэрийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулах ажлын хэсэг" ажиллах хугацаанд хогны үйлдвэрийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулах ажлын хэсгийн дарга, гишүүд холбогдох мэргэжлийн байгууллагын төрийн албан хаагчид, Япон улсын ажлын хэсгийн төлөөлөл Хорийке Казуми ( Хөрсгүй Усан тариалан болон хүнсний үйлдвэрлэл, олон улсын худалдааны мэргэжилтэн), Пионер Цэрэнпунцаг ( “Нитори Холдинг” ХХК-ийн салбар хариуцсан захирал, “Craftsmanship partners “ CO.ITD-ийн зөвлөх) нар 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаангом хотын төвлөрсөн хогийн цэгийн ерөнхий байдал, айл өрхүүдийн хог тээвэрлэлтийн байдалтай газар дээр нь танилцаж, Хогны үйлдвэрийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулах Ерөнхий үндэслэл, цаашид шийдвэрлэх шаардлагатай ажлуудыг тусгасан бодлогын бичиг баримтыг боловсруулан ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%