Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (2024.08.06)-ийн өдөр 51% ирцтэй хуралдлаа. Хуралдааныг сумын ИТХ-ын дарга Г.Мөнхжаргал нээж үг хэллээ. ИТХ-ын дэгийн дагуу Хуралдааны дэд даргаар Төлөөлөгч М.Серкболд, Баримт бичиг боловсруулах ажлын хэсэгт Төлөөлөгч Ц.Баасанжав, Н.Баттулга, Б.Аня нар Төлөөлөгчдийн 100 %-ийн саналаар сонгогдон ажиллаж, тус хурлаар аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Ухуулах хуудас болон зурагт самбарыг байрлуулах байршлыг тогтоох асуудлыг хэлэлцэн баталлаа