Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурал (2024.09.18) өдөр 85.7 % ирцтэй хуралдлаа. Тус хурлаар
1. Сумын ИТХ-ын 2024 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг дүгнэх тухай
2. Сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх тухай
3. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
4. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт
5. Сумын “Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн үйл ажиллагааны тайлантай танилцах
6. Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт урамшуулал олгох тухай
7. Хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудал батлах асуудлуудтай тус тус танилцаж сумын ИТХ-ын даргын А/09 дүгээр захирамжаар сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 22 дугаар хуралдааныг 2024.09.25-ын өдөр 10:00 цагт хуралдахаар тов тогтоож, хуралдааны бэлтгэл ажлыг хангаж ажиллалаа.