Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар /2024.10.25/
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулж, ИТХ-ын дарга Б.Болат энгэрийн тэмдэг, үнэмлэхийг нь гардуулан өглөө.
Сумын ИТХ-д сонгогдсон Төлөөлөгчдийн 12 нь анх удаа төлөөлөгчөөр сонгогдож байгаа, 11 нь өмнө нь сонгогдож байсан бөгөөд Монгол Ардын намаас 10, Ардчилсан намаас 13 Төлөөлөгч байна.