Сумын ИТХ-ын дарга Б.Болат, Засаг дарга М.Мөнхбаяр нар 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Шарын гол сумын Эрүүл мэндийн төв, Тулга сувилал, Цаг уурын Шаазгайт станц, Соёлын төв, Спорт ордон, ЕБ-ын 6-р сургуулиудаар тус тус орж тухайн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан цаашид хийгдэх ажлууд болон тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, санал бодлоо солилцож ажиллалаа.