Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хужирт сумын анхан шатны хороо сумын хэмжээнд 2024 оны 12 дугаар сарын 9-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зорилтот бүлгийн хүүхэд багачуудад чиглэсэн Санта аяны зарласан. Аяны хүрээнд худалдаа үйлчилгээ эрхлэгч Н.Пүрэвдолгор гутал, малгай ороолт, бээлий, оймс, С.Энхтулга 2 бэлэг, Д.Батцэцэг малгай ороолт, куртика, Ч.Наранцэцэг 15 ширхэг хүүхдийн өмд, Б.Төмөржав 8 хос малгай ороолт, Д.Уламбаяр 3 бэлэг, Хангай мэргэжил сургалтын төв 150,000 төгрөг, Хэсгийн төлөөлөгч Э.Баатарлхагва 3 бэлэг, Засаг даргын Тамгын газар 20 ширхэг аарцны ундаа бэлэглэж нийт 36 бэлэг боож бэлтгэсэн.
Нийт цугласан бэлгийг 12 дугаар сарын 20-ны өдөр зорилтот бүлгийн хүүхэд багачууддаа хүргэлээ.