Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Ажлын албанаас зохион байгуулж буй "Иргэдээ сонсъё-2025" арга хэмжээ боллоо.
Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Номин-Эрдэнэ, Баян сумын ИТХ-ын дарга А.Хатанбүүвэй, Засаг дарга Б.Батцолмон иргэд, хөдөлмөрчид оролцлоо.
Арга хэмжээний хүрээнд орон нутгийн тулгамдсан асуудлаар иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг хийж санал солилцлоо.