Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Фото мэдээ


нийт 97

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ХОЁРДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2025-02-14
Ээлжит бус хоёрдугаар хуралдаан 57%-тай хуралдаж байна. Хуралдаанаар: -Хөшигийн хөндий-Чойр-Замын-Үүд чиглэлийн тусгай зориулалтын авто замын газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах тухай асуудлаар хуралдаж байна.

АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛГҮЙ АЖИЛЛАХ МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА.

2025-02-11
Баян сумын ИТХ-ын төлөөлөгч нар болон ИТХ-ын нарийн бичгийн дарга, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн нь төрийн хуулийг чанд мөрдөж ардчилсан шударга ёс, ил тод байдлыг дээдлэн, олон түмэнд нээлттэй, хөнгөн шуурхай, шударга хүнд сурталгүй үйлчилж авлига, хээл хахуультай тэмцэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлж, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэн хөгжүүлэх үйлсэд бусад байгууллага, хамт олныг манлайлан ажиллахаа олон нийтэд мэдэгдэж авлига, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах МЭДЭГДЭЛ гаргалаа.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ "ИРГЭДЭЭ СОНСЪЁ-2025" УУЛЗАЛТ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

2025-02-11
Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Ажлын албанаас зохион байгуулж буй "Иргэдээ сонсъё-2025" арга хэмжээ боллоо. Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Номин-Эрдэнэ, Баян сумын ИТХ-ын дарга А.Хатанбүүвэй, Засаг дарга Б.Батцолмон иргэд, хөдөлмөрчид оролцлоо. Арга хэмжээний хүрээнд орон нутгийн тулгамдсан асуудлаар иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг хийж санал солилцлоо.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБОЛД БАЯН СУМЫН ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

2025-02-11
Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд сумдад шинээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах, иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулах, төсөвт байгууллагууд, цагдаагийн хэсгийн үйл ажиллагаатай танилцах, санал хүсэлт хүлээн авах сумдын ИТХ-ын Ажлын албаны дотоод үйл ажиллагаанд зөвлөн тусалж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилго бүхий “ИРГЭДЭЭ СОНСЪЁ-2025” сэдэвт өдөрлөг өнөөдөр Баян суманд зохион байгуулагдаж байна.

Цант 1-р багийн иргэдийн нийтийн хурал

2025-01-06
Цант 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн хурал 2025.01.06-ний өдөр Соёлын төвд 52.3 хувийн ирцтэй хуралдаж Хуралд оролцсон иргэдийн олонхын санал авсан нэр дэвшигч иргэн С.Уянгааг БИНХ - ын хуралдаан даргалагчаар сонгож, Ц.Батцэнгэлийг багийн Засаг даргаар улируулан томилуулахаар сумын Засаг даргад уламжлахаар боллоо

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ХОЁРДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2024-12-19
Ээлжит хоёрдугаар хуралдаан 71.6%-тай хуралдаж байна. Хуралдаанаар: -Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ёс зүйн дүрэм батлах тухай -Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх тухай -Сумын 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх тухай -Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийг дэмжих урианы жилийн хэрэгжилтийг дүгнэх тухай -2024 оны төсвийн гүйцэтгэл /Хүлээгдэж буй гүйцэтгэлээр/ -Үндсэн хөрөнгө актлах тухай -Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт дүгнэх тухай асуудлаар тус тус хуралдаж байна.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2024-12-09
Ээлжит бус хуралдаан 66%-тай хуралдаж байна. Хуралдаанаар: -"Ашигт малтмал, газрын тосны газар"-аас ирүүлсэн дэмжлэг хүсэх тухай албан бичгийн хариуг хэлэлцэн хүргүүлэх тухай хуралдаж байна.

АЖЛЫН ХЭСЭГ ДЭЛБЭЭ ЦЭЦЭРЛЭГ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АЖИЛЛАЛАА.

2024-12-06
2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ИТХ-ын дарга А.Хатанбүүвэй, Засаг дарга Б.Батцолмон, ЗДТГ-ын хууль эрхзүйн мэргэжилтэн Б.Урангоо нар Дэлбээ цэцэрлэг болон Эрүүл мэндийн төвд ажиллаж байгууллагын хяналт шинжилгээ үнэлгээ тогтолцоог сайжруулах, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах, албан хаагчдын өмнө тулгараад буй асуудлыг сонсон ажиллалаа.

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТАРЫН ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

2024-11-22
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж буй Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмээн зохион байгуулж, аваргуудаа тодрууллаа.

ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН "БАЯН СУМ-100" МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛНО.

2024-06-04
2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14:00 цагт Баян сумын соёлын төвд болно. Малчид та бүхэн зөвлөгөөндөө идэвхтэй хамрагдана уу.

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

2024-06-01
Баян сумын гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа “Хүүхдийн баяр”-ын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүллээ. Хүүхдүүдийн дунд уламжлал болсоэ кросс гүйлт болон дугуйн уралдаан, 3*3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа. Хүүхдийн баярын арга хэмжээг ивээн тэтгэн хамтран ажилласан Өгөөмөр 2-р багийн харьяат Монгол Улсын аварга малчин Жамсрангийн Чулуунбаатарын гэр бүлд талархал илэрхийлье.

НИЙСЛЭЛИЙН БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХЬ БАЯН СУМЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО.

2024-05-28
2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Багануур дүүрэг дэхь Баян сумын нутгийн зөвлөлийн уулзалт боллоо. Уулзалтын үйл ажиллагаанд Баян сумын ИТХ-ын дарга Л.Батсуурь, Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ, Улаанбаатар хот дахь Баян сумын нутгийн зөвлөлийн дарга Ж.Баттөгс, Багануур дүүрэг дэхь Баян сумын нутгийн зөвлөлийн дарга Ю.Батчулуун, нарийн бичгийн дарга П.Уранчимэг нар оролцлоо.
khural.mn

5-р сарын хийж гүйцэтгэсэн ажлын мэдээ

2024-05-27
5-р сарын хийж гүйцэтгэсэн ажлын мэдээ

ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМ 100 .. ЦАЦРАЛТ, ӨВ СОЁЛ, ТҮҮХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.

2024-05-27
Төв аймгийн Баян сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Төв аймгийн Баян сум 100 .. цацралт, өв соёл, түүх эрдэм шинжилгээний хурал өнөөдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Чингис хаан үндэсний музейд зохион байгуулагдлаа. Эрдэм шинжилгээний хурлыг Баян сумын Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ нээж, Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор, Чингис хааны одонт Д.Доржготов нар мэндчилгээ дэвшүүллээ.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-05-13
Төв аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн чиглэлээр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Баян сумын ИТХ-ын дарга Л.Батсуурь, Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ, Төв аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Батцэцэг нар оролцлоо.

Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй нөлөөллийн аяны хүрээнд дараах ажлуудыг зохион байгууллаа.

2024-05-01
ЕБС-ийн 6-9-р ангийн сурагчид анги хамт олноороо “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяныг уриалсан челлэнж видео бичлэг хийх, 3-5-р ангийн сурагчдын дунд “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяныг уриалсан гар зургийн уралдаан зохион байгуулсан. Нийт 5 видео бичлэг, 40 зураг хүлээн авч шалгаруулсан. Видео бичлэг 1-р байр 9а анги, 2-р байр 6а анги, 3-р байр 8а анги, гар зургийн төрөлд 1-р байр 5а ангийн сурагч П.Эсүй, 2-р байр 5а ангийн сурагч Б.Ундармаа, 3-р байр 4б ангийн сурагч М.Нандин-Эрдэнэ нар тус тус шалгарсан.
khural.mn

4-р сарын хийж гүйцэтгэсэн ажлын мэдээ

2024-04-29
4-р сарын хийж гүйцэтгэсэн ажлын мэдээ

"ДЭЭРЭЛХЭЛТ ДЭЛГЭРЭХ ЁСГҮЙ" АЯНЫ ХҮРЭЭНД 6-8 ДУГААР АНГИЙН СУРАГЧДАД "ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-04-26
Баян сумын ГХУСАЗСЗ нь "Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй" аяны хүрээнд Баян сумын ЕБС-ийн 6-8-р ангийн сурагчдад сургалт хийж сурагчидтай ярилцаж, санаа оноог нь сонсож, дээрэлхэлтийн тухай ойлголтыг сурагчдаар гаргуулж, сайн муу талыг ярилцлаа. Сурагчид маш сайн санааг гаргаж нээлттэй байлаа. Хүүхэд бүр ээж аавдаа, гэр бүлийнхэндээ нандин бөгөөд үнэ цэнтэй. Эргэн тойрныхон үе тэнгийнхэндээ үнэлэгдэхийн оронд бусдыг хүндэтгэн, ижил тэгш харьцвал чи бүхний хайр, анхаарлыг татах болно.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ "АРВАНДОЛООДУГААР" ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2024-04-24
Хурлаар дараах асуудлыг хэлэлцэж байна. 1. Сумын Сонгуулийн хороо байгуулах санал хүргүүлэх тухай 2. Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааны нэгдсэн болон зурагт самбарын байршлыг тогтоох тухай 3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн тоо тогтоох, сонгуулийн тойрог байгуулах, нутаг дэвсгэр, мандатын тоог тогтоох тухай 4. Сумын 2023 оны төсвийн гүйцэтгэл батламжлах тухай 5. Хөрөнгө шийдвэрлүүлэх тухай 6. Сумын татварын орлого бүрдүүлэлтийн мэдээлэл 1-р улирлын байдлаар 7. Төв аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн 01/374 тоот албан бичгийн хариу 8. Сумын ОНХС-ийн дансанд төвлөрсөн хандив, тусламжийн эх үүсвэрийн хийгдэх ажлын жагсаалт батлуулах тухай тус тус хэлэлцэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5037
3631 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%