2023-03-17
ИТХ-ын ээлжит 12-р хуралдаан хуралдсан. Тус хуралдаанд 21 Төлөөлөгч ирэхээс 66.6 хувьтай байсан. 1. ИТХ-ын 2023 оны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай, 2. ИТХ-ын 2023 оны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай, 3. ИТХ-ын Зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай, 4. Санал уламжлах тухай, 5. Сумын 2022 оны газрын нэгдмэл сангийн тайланг батлах тухай, 6. Сумын нутаг дэвсгэрийн суурин газрын хаягжуулалтыг шинэчлэн батлах тухай, 7. Цавчир 3-р багийн нутаг Бор-Толгойн хойд хэсэгт 1000 га газрыг бэлчээрийн газраас тариалангийн ангилалд шилжүүлэх саналыг уламжлах, 8. Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний явцын танилцуулга, ИТХ-ын Төлөөлөгчдөөс санал авах тухай, 9. Сумын ЕБС-ийн 80-н жилийн ойг нөхөн тэмдэглэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэн 5 тогтоол шийдвэр гарсан.