2024-03-04
2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Монгол бөхийн өргөөнд Баян сумын 100 жилийн ойд зориулсан барилдаанд Улс, аймгийн цолтой 128 бөх уран мэхийг уралдуулан барилдав. Хүчит бөхийн барилдааныг Төв аймгийн залуучуудын холбооны дэд тэргүүн, Төв аймгийн Дүнжингарав бөхийн дэвжээний гүйцэтгэх захирал, Төв аймгийн Баян сумын Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ нээж үг хэлсэн юм.
Энэхүү барилдаанд МУ-ын заан Б.Бат-Өлзий түрүүлж, МУ-ын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэж, МУ-ын начин Д.Хүдэрбулга, Аймгийн арслан Н.Дашдаваа нар их шөвөгт шалгарлаа.
Хүчит 128 бөхийн барилдааны дунд шөвөгт МУ-ын өсөх идэр начин Э.Даш, МУ-ын начин Б.Түвшинтөгс, Аймгийн арслан И.Мандах, Аймгийн заан Б.Даваадалай нар шалгарлаа.