Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ШАРЫН ГОЛ СУМЫН ИТХ-ЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ XII ДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2025-12-15

Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит XII дугаар хуралдаан 84 хувийн ирцтэйгээр эхэллээ. 

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

 Үүнд: 

    1.Сумын Засаг даргын 2025-2026 оны хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх тухай

    2.Сумын 2025 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх тухай

    3.Сумын 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай

    4.Жендерийн эрх тэгш байдлыг хангах төлөвлөгөөний тайлан

    5.Сумын 2025 оны Хүүхдийн төлөө зөвлөлийн тайлан

    6.Хөрөнгө бүртгэх тухай

    7.Малын шимэгчтэх өвчнийг эмчлэх, сэргийлэх төлөвлөгөөг батлах тухай

    8.Сумын 2026 оны Төсөв батлах тухай

    9.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны үйл ажиллагааны тайланг дүгнэх тухай асуудалтай тус тус танилцан хэлэлцэж шийдвэр гаргах юм.  

Шарын гол сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит XII дугаар хуралдаанын дэд даргаар Төлөөлөгч Э.Доржсүрэн, бичиг баримт боловсруулах комисст Төлөөлөгч С.Ариунчимэг, Б.Баттулга, Э.Халиун нар сонгогдон ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9566
7876 / 82%
1046 / 11%
307 / 3%
337 / 4%