Тайланд дурдсанаар Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит, болон ээлжит бус 12 удаагийн хуралдаануудыг амжилттай зохион байгуулж, сумын нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдрах орчинтой холбоотой олон асуудлыг хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг баталж, хэрэгжилтийг хангуулан ажилласан байна.
ИТХ-ын үйл ажиллагааны үр нөлөө, чадавх нь хороодын идэвхтэй, бодлогын уялдаатай ажиллагаанаас ихээхэн хамааралтай байдаг. Үүний хүрээнд бодлогын шинжтэй аливаа асуудлыг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхийн өмнө холбогдох хороодын хуралдаанаар урьдчилан хэлэлцүүлж, төлөөлөгчдийн санал, дүгнэлтийг тусган ажиллалаа.
Шарын гол сумын ИТХ-ын 2025 оны хэрэгжилтийн тайланг “Хангалттай” гэж дүгнэлээ.
































































