Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ШАРЫН ГОЛ СУМЫН АХМАДУУД ШИНЭ ЖИЛЭЭ ТЭМДЭГЛЭЛЭЭ

2025-12-25

Шарын гол сумын ахмадууд 2025 оны хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, хөдөлмөр зүтгэл, амжилтаараа манлайлсан ахмадууддаа шагнал гардуулсан шинэ жилийн арга хэмжээг зохион байгууллаа. 

Арга хэмжээний үеэр:

📍Ж.Таня – “Тэргүүний барилгачин”

📍Ж.Балчиг, Т.Цэцэгбал, С.Сүхээ нар – Уул уурхайн “Хүндэт одон”

📍Г.Болдбаатар, Ц.Батцэнгэл нар – Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны БТС-ын “Хүндэт зүтгэлтэн” тэмдэг

📍Х.Энхтайван – “Мастеруудын алдар” одон

📍Б.Оросоо – "Хоккейн спортын мастер" цол, тэмдэг

📍З.Уранчимэг – Граунд гольфын ММБТСХ-ны “Мастеруудын алдар” одон

📍Ц.Оюунгэрэл, Р.Хөхөө нар – “Найрамдлын Дархан” тэмдэг

📍Д.Алтантуяа, М.Алтантогос нар – "Тэргүүний ажилтан" цол, тэмдгээр тус тус шагнагдлаа. 

Арга хэмжээнд Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцож, ахмадууддаа шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлэн шагналыг гардууллаа.                                                 

Ахмад үеийнхэндээ эрүүл энх, урт удаан насалж, үр хойчдоо үлгэр дууриал үзүүлэн амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11153
8641 / 77%
1131 / 10%
391 / 4%
990 / 9%