Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ҮР ДҮНД СУУРИЛСАН УДИРДЛАГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-04-10

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Болатын баталсан удирдамжийн дагуу “Үр дүнд суурилсан удирдлага” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтаар ИТХ-ын Төлөөлөгчид болон албан хаагчдын үр дүнд суурилсан бодлого, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэв.
 
Сургалтад ИТХ-ын 11 Төлөөлөгч, Ажлын албаны 2 мэргэжилтэн, Засаг даргын Тамгын газрын 8 албан хаагч хамрагдсан бөгөөд Канад–Монголын “Мерит” төслийн бэлтгэж буй сургагч багш нар дараах сэдвүүдээр сургалтыг зохион байгууллаа. Үүнд:
👉“Үр дүнд суурилсан удирдлага, түүний ач холбогдол ИТХ-ын түвшинд”
(Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ-ын Төлөөлөгч Б.Хулан)
👉“Үр дүнд суурилсан удирдлагын үндсэн ойлголтууд”
(Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн Б.Гэрэлмаа)

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11153
8641 / 77%
1131 / 10%
391 / 4%
990 / 9%