Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төлөөлөгч, иргэдийн өргөн оролцоотойгоор ОНХС-д хяналт тавих нь” төслийн хэрэгжилтийн тухай

2014-12-15

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслөөс хэрэгжүүлж буй тэтгэлийн хүрээнд Булган аймгийн ИТХ нь “Төлөөлөгч, иргэдийн өргөн оролцоотойгоор ОНХС-д хяналт тавих нь” төслийг хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр сумын төлөөлөгч, иргэдийн хамтын ажиллагаа сайжирч, улмаар ОНХС-ийн хэрэгжилтэд иргэдийг өргөнөөр оролцуулах, цаашилбал Орон нутгийн хөгжлийн санд хяналт тавих байнгын хяналтын багийг бүрдүүлэх, сумын төлөөлөгч болон иргэдийн мэдлэг чадварыг бэхжүүлэх зэрэг олон талын үр дүн гаргах зорилготой юм.

Төслийн санхүүжилт нь тэтгэлгийн санхүүжилт 4 сая төгрөг, өөрийн оролцооны 1,499,000 нийт 5,499,000 төгрөг болно.  

Төслийн хүрээнд төслийн багийн гишүүд болон судалгаа хийх хүмүүс орон нутгийн төсөв, ОНХС-ийн тухай ойлголт өгөх сургалт болон ОНХС-ийн талаар айл өрх, иргэд ямар мэдээлэлтэй байгааг судлах санал асуулга тус тус явуулсан байна.

Төслийн багийн гишүүд болон санал асуулга явуулах судалгааны багийн 18 гишүүн нь орон нутгийн хөгжлийн сангийн тухай нэгдсэн ойлголттой болох, тус санг зохицуулсан эрх зүйн шийдвэрүүдтэй танилцах, ОНХС-ийн хэрэгжилтийг хэрхэн хангах, хяналт тавих чадавхтай болох зорилгоор энэхүү сургалтыг явуулсан байна.

Булган сум нь нийт 3300 гаруй өрхтэй бөгөөд судалгааны хүрээнд 1785 санал асуулга авч нэгтгэн дүгнэсэн.

Санал асуулгад дараах асуултуудыг тусгасан. Үүнд:

  • ОНХС-гаар хийгдэх ажлуудад иргэдийн санал хэрхэн тусаж байна вэ?
  • ОНХС-ийн талаар иргэд аль хэр мэдээлэлтэй байна вэ, мэдээллийг хаанаас хэрхэн авч байна вэ?
  • ОНХС-ийн хэрэгжилтэд хяналтыг ямар арга замаар тавих нь илүү үр дүнтэй вэ?
  • ОНХС-гийн хэрэгжилтэд ИТХ-аас иргэдийн оролцоотой ямар аргаар хяналт тавих нь илүү үр дүнтэй вэ?

Судалгаагаар ОНХС-ийн журмын талаар иргэдийн мэдлэг хангалттай бус, тус сангаар хийгдэж байгаа ажлуудын талаарх мэдээлэл дутмаг, иргэдийн нийгмийн идэвх оролцоо,  түүн дотроо залуучуудын оролцоо туйлын хангалтгүй байна гэсэн дүгнэлт гарсан байна.

ОНХС-ийн талаар иргэдийн дунд явуулсан санал асуулгын дээрх дүгнэлтэн дээр үндэслэн ОНХС-ийн талаарх тусгайлсан зориулалтын сурталчилгааны гарын авлага, материалыг олноор хэвлэж, иргэдэд тараах, сум орон нутгийн хөгжлийн цаашдын чиг хандлага, зорилт зорилгыг иргэдэд олон дахин давтамжтайгаар тайлбарлах, ойлгуулах, иргэдийн нийгмийн асуудлаарх хэрэгцээ шаардлага хэрхэн хангагдаж байгаа, учирч буй бэрхшээл хүндрэл, түүнийг даван туулах, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлгийг тогтмол явуулж байх зэрэг шаардлагатай байна гэсэн зөвлөмж гарсан.

Санал асуулга явуулсны үр дүн нь ОНХС-ийн талаар иргэдэд өгөх сургалт, тараах материалын чиглэл, ИТХ-тай хамтарч ОНХС-д хяналт тавих арга зам болон иргэдийн нэрсийг тодорхой болгосон явдал байлаа.

“Төлөөлөгч, иргэдийн өргөн оролцоотойгоор ОНХС-д хяналт тавих нь” төслийн хүрээнд дээрх үйл ажиллагааг амжилттай явуулсан бөгөөд цаашид дараах ажлуудыг хийх гэж төлөвлөж байна.

  • Багууд дээр ИНХ-ыг хуралдуулж, судалгааны дүнг бүх багийн иргэдэд танилцуулах
  • Орон нутгийн хөгжлийн сангийн заавраас гарын авлага бэлтгэж, иргэдэд тараах
  • Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр өмнөх онд хийгдсэн ажлуудын талаар иргэдэд мэдээлэл өгөх
  • Орон нутгийн хөгжлийн санд байнгын хяналт тавих иргэний зөвлөлд орох иргэдийг олонхийн санал хураалтаар тодруулах
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар төлөөлөгч, иргэдийн оролцоотой “Хяналтын зөвлөл”-ийг байгуулах тухай хэлэлцүүлж, тухайн шатны хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлэх

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%