Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Орон нутгийн хөгжлийн сангийн хуулийн хэрэгжилтэд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хяналт тавих нь” тэтгэлэг амжилттай хэрэгжлээ

2014-12-24

Булган аймгийн Тэшиг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас (ИТХ) орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд  иргэд олон нийтээс санал авах ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар судалгаа авах, үнэлгээ өгөх зорилго бүхий 7 хүний бүрэлдэхүүнтэй томилогдсон  ажлын хэсэг 7-8 дугаар сард сумын төвийн болон хөдөөгийн багуудад ажилласан бөгөөд нийт өрхийн 25 хувь судалгаанд оролцож, санал авах ажлын ололттой болон дутагдалтай талыг олж цаашид авах арга хэмжээг тодорхойлж ажиллажээ.

Мөн багийн ИНХ-ын хуралдааны зохион байгуулалт, иргэдийн оролцоо, санал эрэмбэлэх ажил зэргийг хэрхэн зохион байгуулж байгаад хяналт үнэлгээ хийх 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 9-10 дугаар сард ажилласан Эрэн, Харгал, Хужирт БИНХ-ын хуралдаан дээр очиж, хурлын үйл ажиллагаатай Төлөөлөгчид танилцаж иргэдтэй уулзалт зохион байгуулан тэдний санал хүсэлтийг сонссон. Мөн хурлын зохион байгуулалтын тухай санал зөвлөмж боловсруулан хурлын ажлын албанд ирүүлсэн. БИНХ-аас ирүүлсэн саналыг нэгтгэн боловсруулах ажлын хэсгийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийхээр 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 10-11 дүгээр сард ажиллан, санал хэрхэн эрэмбэлж байгаа болон хөтөлбөр, төсөл, арга хэмжээний зургийн даалгаврыг боловсруулах ажлыг хэрхэн зохион байгуулж байгаад хяналт үнэлгээ хийж, санал дүгнэлт боловсруулан ажилласан байна. ИТХ-аас худалдан авах ажиллагаанд хяналт хийх ажлын хэсгийг байгуулж, 10 дугаар сард 9 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй ажилласан.

Сумын ИТХ-ын ээлжит 8 дугаар хуралдаанаар “Тэшиг суманд ОНХС-ийн талаар мөрдөх журам”-ыг боловсруулан, хэлэлцэж батлалаа. . Багийн ИНХ-ын дарга болон Засаг дарга нарын дунд төсвийн тухай хуулийн сургалт, семинарын арга хэмжээ зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийн тухай хэлэлцүүлэг зохион байгуулж ажилласан. 
Мөн энэ 12 дугаар сард бүх байгууллагын дарга нар болон нярав, нягтлан бодогч, Төрийн сангийн төлөөлөгчид, хурлын төлөөлөгчид, тэргүүлэгчдэд Төсвийн тухай хууль болоод ОНХС-ийн хуулийн талаар сургалт арга хэмжээ зохион байгуулах ажээ.

Энэхүү тэтгэлгийн  хүрээнд  иргэдтэй ажиллах, тэдний санал хүсэлтийг авах, хяналт үнэлгээ, судалгаа хийх гээд олон ажилд санхүүгийн  нөхцөл боломжийг нь бүрдүүлэхэд  чухал үүрэг гүйцэтгэсэн юм байна.  
ОНХС-ийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш хяналт тавьж ажиллаж байгаа хэдий ч ингэж бүх шатанд нь хяналт тавих нөхцөл боломж хурлын байгууллагын хувьд бүрдэхгүй байсан. Харин тэтгэлэг хэрэгжүүлсний үр дүнд бүх шатанд хяналт тавьж ажиллаж байгаа төдийгүй цаашид энэ ажлыг хэрхэн хэрэгжүүлж болох тухай өөр өөрийн гэсэн дадлага туршлага, зөвлөмжтэй болсон.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%