Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хэнтий аймгийн Батширээт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдээс хяналт тавих нь тэтгэлэгийн тухай мэдээлэл

2014-12-26

Хэнтий аймгийн Батширээт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь (ИТХ) 2014 онд УИХ-ын тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн Хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй тэтгэлэгт төсөлд “ОНХСангийн үйл ажиллагаанд ИТХ,иргэдээс хяналт тавих нь” төслөөр шалгаран төслийг амжилттай хэрэгжүүлжээ.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Сумын ИТХ  төсөлтэй холбоотой 8 ажил зохион байгуулаад байгаа ба үүнд сургалт сурталчилгааны 3 ажилд    529360 төгрөг, нээлтийн  болон хяналт үнэлгээний 3 ажилд 565500 төгрөг, гарын авлага тараах материал хэвлүүлж тараах 1 ажлын зардалд 300000 төгрөг бүгд 1394860 төгрөгийг зарцуулсан дүнтэй байна.

Төсөл хэрэгжиж эхэлснээр ОНХСангийн талаарх мэдээлэл иргэдэд хүрэх байдал эрс нэмэгдсэн дүнтэй байгаа нь хэрэгжиж эхлэхийн өмнөх болон хэрэгжсэний дараах санал асуулгаар харагдаж байна.

Тэтгэлэгийн эхэнд ОНХС талаар мэдээлэл авсан уу ? гэсэн асуултанд санал асуулгад оролцогчид төсөл хэрэгжиж эхлэхийн өмнө   64 тийм  гэж 36  буюу 56,5 % оролцогч хариулж байсан бол,    тэтгэлэгийн дунд 117 тийм 72 буюу 61,5 % санал асуулганд хамрагдсан уу? гэсэн асуултанд санал асуулгад оролцогчдын   эхэнд 64 тийм 28 буюу 43,7 %   дунд 117 тийм 78 буюу 66,6 % хариулсан судалгаа гарчээ.

Мөн тэтгэлэгийн явцад саналын хуудас тараах явцад хяналт тавьсан бөгөөд энэ нь саналын хуудас хөдөөгийн алслагдсан иргэдэд хүрч байгаа эсэхийг хянасан төдийгүй  нийт иргэдийн саналыг бүрэн хамруулан үр дүнгээ өгчээ.

Саналын хуудас эрэмбэлэх явцад хяналт тавин  иргэдээс гарсан саналуудыг багийн ИНХ-аар эрэмбэлэх явцад санал орхигдуулахгүй байхад анхааран ажиллажээ. ОНХС-ийн талаарх иргэдийн мэдээлэл, хэрэгжиж буй ажлуудын үр дүн, сэтгэл ханамжын талаар иргэдээс санал асуулга авчээ. Иргэдээс авсан санал асуулгаар ОНХС-аар хийгдэж буй ажлуудын талаарх мэдээ, мэдээлэл иргэдэд хангалттай сайн хүрдэггүй гэсэн үр дүн гарсан учраас иргэдэд мэдээллийг хялбаршуулсан гарын гавлага хэлбэрээр хүргэсэн ажээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1345
523 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%