Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ( ИТХ) нь орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтийн бүх үе шатанд хяналт тавих тэтгэлэгийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Тус суманд 2014 онд орон нутгийн хөгжлийн сангийн ( ОНХС )324,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж 23 нэр төрлийн төсөл, хөтөлбөр, арга хэмжээг санхүүлжүүлжээ.
Энэхүү тэтгэлэгийн хүрээнд айл өрх бүрт ОНХС-р хийгдэх ажил дээр санал асуулга авах саналын хуудас бүрэн тарсан эсэхэд хяналт хийж 21 төлөөлөгч 7 баг болж 7 багт ажилласан. Багийн ИНХ дээр иргэдэд ОНХС-р хийгдэх хөрөнгө оруулалтыг хэрхэн төлөвлөх талаар мэдээлэл өгч, мөн ОНХС-р хийгдсэн ажлын тайланг сумын Засаг даргаар илтгүүлж БИНХ- ын зүгээс үнэлэлт өгсөн. Сумын айл өрхүүдэд ОНХС-ийн хөрөнгийн төлөвлөлтөнд иргэд олон нийт хэрхэн оролцох талаар захидал хэлбэртэй сурталчилгааны хуудсыг, сумын ИТХ-ын даргын мэндчилгээтэй хамт иргэддээ илгээв.
ИТХ-аас хяналт тавих ажлын хэсэг ОНХС-р хийгдэж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны явцтай цаг тухай бүр танилцаж үнэлэлт дүгнэлтийг өгч ажиллалаа. Мөн 2015 онд ОНХС-р хийгдэх ажлын төлөвлөлтөнд хяналт хийж байна. Сумын залуучуудын дунд сургалт, мэдээлэл хийж залуусыг идэвхижүүлэв.Сумын ИТХ-ын төлөөлөгч, ажлын алба, багийн засаг дарга, БИНХ-ын дарга нарт аймгийн ИТХ болон бусад холбогдох газруудтай хамтран сургалт хийхээр төлөвлөж байна.
Тэтгэлэгийн явцад судалгаанд нийтдээ 635 өрх хамрагдсан байна. Эдгээр өрхийн 621 өрхөд 2015 оны орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажил, үйлчилгээг иргэдээс асуух саналын хуудас хугацаандаа тараагдсан байна. Мөн БИНХ-д ирсэн иргэдээс саналын хуудас тараагдаагүй айл өрх байхгүй байжээ.
Төслийн үр дүнд ОНХС-гийн төлөвлөлт, зарцуулалтанд тавих хяналт иргэд олон нийт, сумын ИТХ-ын түвшинд сайжирсан, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц гарч төлөөлөгчөө идэвхижүүлж чадсан,санхүүтэй холбоотой гардаг бэрхшээлүүд тодорхой хэмжээнд шийдэгдсэн гэх зэргийн олон давуу талууд бий болжээ.
ОНХС-гийн төлөвлөлт, зарцуулалтанд хяналт тавих нэрийн дор нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даасан байдлыг хангах, чадавхижуулах олон үйл ажиллагааг давхар төлөвлөсөн төдийгүй төслийн хүрээнд Багийн ИНХ дарга болон төлөөлөгчөө чадавхижуулж, иргэдтэйгээ ажиллах тэмүүлэлтэй болгож өгсөн байна.