Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нүүдлийн иргэний танхим тэтгэлэгийн тухай мэдээлэл

2014-12-26

Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас (ИТХ)  иргэдэд хурлын байгууллагаас гаргаж буй бодлого ,шийдвэрийг сурталчлан хүргэж, иргэдийн саналыг бодлого шийдвэрт тусгах , иргэдийн ороцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү тэтгэлэгийг хэрэгжүүлжээ.
Иргэний танхимд  өнөөгийн байдлаар иргэд өөрсдөө ирж санал хүсэлтээ хэлэх оролцоо сул байгаа бөгөөд  хэлэлцүүлэг хийх,хурал зөвөлгөөн зохион байгуулахад л ашиглаж байгаа. Иргэд бидний үгээ хэлэх газар гэж ойлгож хандахаасаа илүүтэйгээр төрийн байгууллага гэсэн байдлаар хүлээн авдаг. Иймээс  иргэддээ хүрч ажиллах,иргэдийн оролцоог нэмэгдүүлж, тэдний санал бодлыг шийдвэр  гаргах түвшинд хүргэх,иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудаас нэгийг сонгон авахаар шийдсэн байна. Аймгийн хэмжээнд  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдэд тулгарч буй асуудлыг гарган орон нутгийн бодлого шийдвэрт тусгахаар шийдвэрлэжээ.
Тэтгэлэг хэрэгжих явцад  4 удаа  13 суманд хэлэлцүүлгийг 2 шаттай сумын болон  аймгийн түвшинд явуулсан төдийгүй иргэдийноролцоотой байхыг уриалсан шторк,төлөөллийн оролцоог сурталчилсан шторкуудыг хийсэн байна.  
Энэхүү шторк рекламыг иргэдэд хүргэснээр , иргэд тус шторкыг хүлээн авч үзсэнээр иргэд өөрсдийнхөө санаа бодлыг чөлөөтэй илэрхийлж, өөрсдийн өмнө тулгамдсан  нийгмийн бүх асуудлаа  шийдвэрлүүлэх, иргэний эрх ашиг ямар нэгэн хэмжээгээр зөрчигдсөн үед хаана хэнд хандаж асуудлаа шийдвэрлүүлэхээ мэддэг болсон үр дүн гарч байгаа юм байна.
Мөн энэ тэтгэлэгийн хүрээнд  “Таныг сонсъё”  нэвтрүүлэгийн үеэр иргэд нэвтрүүлгийн шууд утас болох 70562222 утас болон, мессеж тусгай дугаар 157056 дугаарт өөрийн санал гомдлоо цэнхэр дэлгэцээр дамжуулан хүргэж байна.
Энэ нь 7 хоног бүрийн Даваа гарагт 19:30 минутаас тогтмол хийгддэг нэвтрүүлэг учир иргэд тухайн нэвтрүүлгийн цагт өөрсдийн тулгамдаж байгаа асуудлаа чөлөөтэй илэрхийлэх “Иргэдийн индэр” болж чадаж байна. “Иргэдээс санал авах дэвтэр”-ийг Хэрлэн сумын  1, 2, 3, 4 , 5, 6 дугаар багуудад  нэг сарын хугацаанд аялууллаа. Нийт 150 иргэний  420 орчим санал, өргөдөл гомдол ирсэн ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%