Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэтгэлэгийн тухай мэдээ

2015-01-05

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” (MON-13/101) төслөөс “Иргэдийн оролцоог хангах” төсөлд Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал шалгарсан билээ.
 Баянхонгор аймгийн Баянцагаан, Баян-өндөр, Шинэжинст сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар тус тус төслийн явц, хэрэгжилтийн талаар дараах танилцуулгыг хийлээ.
Дээрх сумдын Багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарт төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт хийсэн.
    Сургалтанд хамрагдсан ИТХ-ын нарийн бичгийн дарга, багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нар бусад сумдын сайн туршлагаас суралцаж өөрсдийн ажилдаа хэрэгжүүлэх боломж бүрдсэн.
    Хамрагдсан сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга болон багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нар хурал удирдах зохион байгуулах талаар онолын болон практик дадлагыг олж авсан.
    Багийн Иргэдийн нийтийн хурлыг загвар байдлаар зохион байгуулснаар багийн иргэдийн нийтийн хурал нь иргэдийн цуглаан мэт дэг, журамгүй хэн дуртай нь орж, гардаг нэгнээ доромжлох, шоолох асуудлыг хуралдааны дэг, дотоод журамдаа тусгаж тодорхой хариуцлагын мехнизмыг бий болгосноор зохион байгуулалт сайтай болох боломж бүрдсэн.
    Багийн Иргэдийн нийтийн хурлын явцын дарааллыг тодорхой болгосноор иргэд асуулт, саналаа тусдаа хэлэх, нэг хүн ярьж залхаахаа болих, иргэн бүр хуралдаа идэвхитэй оролцох, өөрийн санал бодлоо хэлэх сайн тал бий болсон
    Багийн Иргэдийн нийтийн хуралд оролцох үеэр иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулсан нь иргэд багийн иргэдийн хуралд оролцох хүсэл, сонирхолыг төрүүлсэн.
Сургалтын хүрэх үр дүн, гүйцэтгэх арга зам нь тодорхой байсан болохоор  цаашид хурлын дүрэм, журам, ажлын аргачлал зэрэг бусад асуудлыг хурлууд авч хэрэгжүүлэх боломжтой болсон. Бусад хурлуудын туршлага:
    Багийн Иргэдийн ирц бүрдүүлэхэд багийн Засаг даргатайгаа хамтран тухайн багтаа мөрдөх журам боловсруулан ажилладаг сайн туршлага байна.
     Хуралд оролцсон идэвхийг жилээр нь /өрх бүрээр/ дүгнэн сумын улс, аймаг, сумын сайн малчинд тодорхойлох, төсөл хөтөлбөрт хамруулах, шагнал урамшуулалд тодорхойлох болон бусад багийн Засаг дарга болон багийн Иргэдийн нийтийн хурлаа тодорхойлолтод нөлөөлөх байдлаар журамласан
     Багийн иргэдээ нутгийн байршил, төвлөрлийг нь харгалзан дотор нь бүлэг болгон хувааж хооронд нь өрсөлдүүлж хурлын ирц болон бусад зохион байгуулалттай арга хэмжээ зэрэгт хэрхэн оролцож байгаагаас хамааруулж дүгнэн сумаас хуваарилсан квот /худаг гаргах, малжуулах гэх мэт төсөл, хөтөлбөр/-д хамруулах
    Төслийн хүрээнд багийн Иргэдийн нийтийн хурлыг шинэлэг байдлаар зохион байгуулж, олон төрлийн үйлчилгээ үзүүлсэн нь иргэдээ хуралдаа хэрхэн идэвхитэй оролцуулах талаар багийн Иргэдийн хурлын дарга нарт туршлага болсон. /Эрүүл мэндийн үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээ, үдийн цай гм.../
     Багийн Иргэдийн Хурал бүр Хуралдааны дэгийг батлуулж мөрдөх /Багийн Иргэдийн хурал дэг журам зохион байгуулалтай болох сайн талтай. Багийн Иргэдийн нийтийн хурлын дэгтэй нэг ч багийн Иргэдийн нийтийн хурал байгаагүй бөгөөд гарын авлагаар үлгэрчилсэн дэгийг хүргэсэн./
    Хуралдааны бэлтгэл ажлын болон хуралдааны үеэр шаардлагатай бичиг баримтын төслийг сургалтаар болон гарын авлагаар хүргэсэн нь хуралдаанаар хэлэлцэх асуудлаа зөв сонгох, хуралдааны бэлтгэл зохион байгуулалтыг хангах ач холбогдолтой.
Тэтгэлгийг хэрэгжүүлэгч олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрт хүргэх санал болон холбогдох хууль, дүрэм, журамд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах санал:
     Энэхүү сургалтаа цаашид тогтмол явуулж байх
    Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нарыг өөрчлөгдөх бүрт шинээр сонгогдсон тухайн үед нь сургалт явуулж байх
     Багийн Иргэдийн нийтийн хуралд оролцох талаар тодорхой хөшүүрэг тавьж өгвөл зүгээр байна. Багийн Иргэдийн нийтийн хуралд оролцдог иргэнд ямар нэг хариуцлага тооцох боломжгүй байдаг.
    Хүн амын хувьд харьцангуй байдаг. Гэвч багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга нар урамшуулал адилхан байдаг. Үүн дээр анхаарах
    Багийн Иргэдийн нийтийн хуралд техник хэрэгсэл хангалтгүй байна. Техник хэрэгслээр хангуулах.
    Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нарыг орон тооны болгож, цалинтай болгох

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%