Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Булган аймгийн Тэшиг сумын “ Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтэнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хяналт тавих нь” тэтгэлэгийн тухай мэдээлэл

2015-01-23

 Тус тэтгэлэгийн хүрээнд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ( ИТХ) Орон нутгийн хөгжлийн сангийн  (ОНХС)  хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд  иргэд олон нийтээс санал авах ажлыг  хэрхэн зохион байгуулж байгаа талаар судалгаа авах, үнэлгээ өгөх  зорилго бүхий 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг  томилогдон 7-8-р  сард сумын төвийн болон хөдөөгийн багуудад  ажиллажээ.
Тус тэтгэлэгийн хүрээнд с умын нийт өрхийн 25 хувь судалгаа явуулан  судалгаанаас гарсан  үр дүнгээр санал авах ажлын ололттой болон дутагдалтай талыг олж цаашид авах арга хэмжээг тодорхойлжээ.  
Багийн ИНХ-ын хуралдааны зохион байгуулалт, иргэдийн оролцоо, санал эрэмбэлэх ажил зэргийг хэрхэн зохион байгуулж байгаад хяналт үнэлгээ хийх 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 9-10 дугаар сард ажилласан Эрэн, Харгал, Хужирт багийн ИНХ-ын хуралдаан дээр очиж ажилласан.  Багийн хурлын үйл ажиллагаатай Төлөөлөгчид танилцаж иргэдтэй уулзалт зохион байгуулан тэдний санал хүсэлтийг  сонссон. Мөн  хурлын зохион байгуулалтын тухай санал зөвлөмж боловсруулан хурлын ажлын албанд ирүүлсэн. Баг хорооны ИНХ-аас ирүүлсэн саналыг нэгтгэн боловсруулах ажлын хэсгийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийхээр 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 10-11-р сард ажилласан юм байна. Үүний дүнд  санал хэрхэн эрэмбэлж байгаа болон хөтөлбөр төсөл арга хэмжээний зургийн даалгаварыг боловсруулах ажлыг хэрхэн зохион байгуулж байгаад хяналт үнэлгээ хийж санал дүгнэлт боловсруулан ажлын ажлын албанд ирүүлсэн.  Худалдан авах ажиллагаанд хяналт хийх ажлын хэсэг 9 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй 10 сард ажиллан  мэдээллээ сумын ИТХ-ын ээлжит 8 дугаар хуралдаанд оруулан хэлэлцүүлсэн. Мөн энэхүү хуралдаанаар “Тэшиг суманд ОНХС-ийн талаар мөрдөх журам”-ыг боловсруулан баталжээ.
Тус тэтгэлэгийн хүрээнд доохи зөвлөмжийг гаргажээ.
                                                     ЗӨВЛӨМЖ
    - ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх бодлого, журам боловсруулан батлуулах
    - Тухайн жилийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хуулийн дагуу боловсруулан батлуулж хэрэгжилтийг ханган ажиллах.
    - Тендер зарлах хугацаа, хэлбэр, хариуцах эзэнг тодорхой тусгах
    - Худалдан авах ажиллагааны материалыг зохих журмын дагуу бүрэн бүрдүүлж ажиллах
    - Явцын болон гүйцэтгэлийн хяналт хийх ажлын хэсгийг томилохдоо тухайн ашиг хүртэх иргэдийн төлөөлөл болон ИТХ-аас гшиүүдийг оролцуулах.
     - Ажил хүлээлцэх буюу гүйцэтгэлийн ажлын хэсэг нь ажлын тайланг зурагтай нь тулгаж ажлаа хүлээлцэх зарчмыг баримтлах
    - Санхүүжилтийг хяналт хийсэн тайлан болон бодит дүгнэлтэд тулгуурлаж олгож байх
    - ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажил үйлчилгээг эзэнжүүлэх, арчилгаа, хадгалалт, ашиглалтыг сайжруулах
    - Оролцогч байгууллагууд боломжит хугацааг тавьж өгөх.
Иргэдээс гарсан саналуудыг ажил хэрэг болгох чиглэлээр     
-    зургийн даалгавар хийхдээ холбогдох мэргэжлийн хүмүүс болон ашиг хүртэгчдийн төлөөллийг оролцуулах
-    боловсруулсан мэдээлэл материалыг ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн шийдэх. Ажлын хэсгийн хуралд ИТХ-ын байгууллага болон иргэдийн төлөөлөл оролцуулах
-    ажлын хэсгээс гарсан саналыг тусгасан ажлын материалыг Засаг даргад танилцуулан шийдвэрлүүлэх


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%