Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Шинэ үндсэн хууль ба иргэний журамт үүрэг сэдэвт” эсээ бичлэгийн уралдааны дүн гарлаа

2015-02-10


Монгол улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Гэмт хэргээс урьдчидан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн салбар зөвлөл, Боловсрол, соёлын газар хамтран Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчдын дунд зохион байгуулсан “Шинэ үндсэн хууль ба иргэний журамт үүрэг” сэдэвт эсээний уралдаанд амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Уг уралдаанд Улаангом сумын сургуулиудаас гадна хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдаас эссэ ирүүлсэн бөгөөд үүнээс

1.    I байрыг Улаангом сумын ахлах 3 дугаар сургуулийн 12-А ангийн сурагч Т.Бадамцэцэг

2.    II байрыг Баруунтуруун сумын ахлах сургуулийн 11-Б ангийн сурагч Ц.Бат-Өргөө

3.    III байрыг Зүүнговь сумын ахлах сургуулийн 12-А ангийн сурагч Б.Цэндмаа

4.    Тусгай байрыг Улаангом сумын Цогцолбор 1 дүгээр сургуулийн сурагч Б.Хонгорзул, Улангом сумын ахлах 3 дугаар сургуулийн 10-А ангийн сурагч Д.Ариунзаяа нар шагналт байранд шалгарлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%