Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УВС АЙМАГ ЭНЭ ОНД ТҮҮХТ 90 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛНЭ

2015-02-13


 

                          Увс аймаг байгуулагдсаны  түүхт 90 жилийн ой энэ оны  7 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд болохоор товлогдсон билээ.

 Энэхүү ойн хүрээнд аймгийн ИТХ, ЗДТГ ой зохион байгуулах Улаанбаатар хот дахь салбар комисс “Ой зохион байгуулах ажлын комисс”-ыг байгуулжээ. Салбар комиссийн даргаар Хууль Зүйн сайд, Увс Нуур бөхийн галын Тэргүүн Д.Дорлигжав, орлогч даргаар УИХ-ын гишүүн, Улаанбаатар хот дахь Увс нутгийн зөвлөлийн дарга Б.Чойжилсүрэн сонгогдож, комиссийн ажлын албыг "Тод Номын гэрэл төв"-ийн удирдах зөвлөлийн дарга Б.Бат-Амгалан ахлахаар томилогдон түүхт ойн бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна.

                          Аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хот дахь ой зохион байгуулах салбар комиссоос 03 сарын 07-ны өдөр Буянт-Ухаа Спортын ордонд ойн арга хэмжээ болон цагаан сарын нэгдсэн золголтонд зориулсан “Дурлам Увс” нэртэй урлаг, спортын цэнгүүн зохион байгуулахаар ажиллаж байна.

Уг арга хэмжээний үеэр  

·         Увс нутгийн урлагийн оддын нэгдсэн тоглолт

·          шигшээ бөхийн барилдаан

·         ардын урлагийн болон спортын үзүүлбэр

·         сумууд болон нутгийн ААН, компаниудын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, амталгаа, дуудлага худалдаа,

·         аймгийн ойд зориулсан хандив өргөх зэрэг хөтөлбөрүүдтэй нутгийн уулзалт, золголт болох тул Увс

нэрээр овоглон дуудуулдаг Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Мөн энэ жил аймгийн ойгоос гадна Сагил, Түргэн, Давст, Тариалан, Малчин, Завхан сумдын ойтой бөгөөд аймгийн ойн өмнөхөн 7 сарын 18, 19-ны өдрүүдэд болох юм

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%