Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдлаа.

2015-02-27

 


Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2015 оны 02-р сарын 26-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд 11 тэргүүлэгчээс 7 тэргүүлэгч, ирц 63.63%-ийн ирцтэй оролцож дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

Нэг. Аймгийн ИТХ-ийн 6 дахь удаагийн сонгуулийн 9-р хуралдааны тов зарлах тухай

Хоёр. Ой тэмдэглэх тухай.

·         Увс аймаг байгуулагдсаны 90 жилийн ой тэмдэглэн өнгөрүүлэх тухай

·         Түргэн, Тариалан, Сагил, Давст, Малчин, Завхан сум байгуулагдсаны 90 жилийн ой тэмдэглэн өнгөрүүлэх тухай

·         Хяргас сумын дунд сургууль байгуулагдсаны 90 жилийн ой тэмдэглэн өнгөрүүлэх тухай

Гурав.  Журмын хэрэгжилтийг хангах тухай /Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн  орлогыг орон нутагт хэрэгжүүлж буй батлан хамгаалах арга хэмжээнд холбогдох журмын дагуу зарцуулах/

Дөрөв. Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай

Тав. Орон нутгийн өмчийн асуудал

·         Орон нутгийн өмчит байгууллагуудын  хөрөнгийг актлах,  дуудлага худалдаагаар худалдах

·          Япон улсын Засгийн газрын тусламжаар 1999-2000 онд суурьлагдан ашиглагдаж байсан Дизель станцыг  актлах,  дуудлага худалдаагаар худалдах

·         Аймгийн Ахмадын хороонд эзэмшүүлж байсан үндсэн хөрөнгийг аймгийн ЗДТГ-ын данс бүртгэлд бүртгэх  

 

Зургаа. Шагналд тодорхойлох тухай

Долоо. Бусад асуудлыг хэлэлцэв.

 

Хуралдаан 13:00 цагт эхэлж 18:30 цагт дуусав.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%