Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сургалт, мэдээлэл зохион байгуулав.

2015-03-30

Номгон сумын ИТХ-ын Ажлын албанаас , ЗДТГ-ын Санхүүгийн албатай хамтран явуулын Иргэний танхимаар үйлчилэн Төсөвт байгууллагуудын албан хаагч нарт Шилэн дансны тухай хуулийн сургалт хийж тус хуулийн зорилго, хуулийн үндэслэл шаардлага, иргэдийн хяналт, Шилэн дансны цахим хуудаснаас хэрхэн мэдээлэл авах талаар мэдээлэл өглөө. Санхүүгийн албаны дарга Г.Цэрэндулам Орон нутгийн болон тухайн байгууллагын 2015 оны төсвийг танилцуулан төсвийн талаар асуусан асуултад хариулт өгөн, санал хүсэлтийг сонсон ажиллаа.
Энэ үеэр Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж байгууллагуудын цахим хуудас, самбарт тавьсан мэдээллийг шалган газар дээр нь зөвлөгөө өгч ажиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%