Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Номгон сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2015-04-29

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015.04.29-ний өдрийн хурлаар доорхи асуудлуудыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа.
1. Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай хэлэлцэж зээл болон зээлийн хүүг гэрээнд заасны дагуу хугацаандаа төлөөгүй төсөл хэрэгжүүлэгчдийн төлбөл зохих 7552500 төгрөг, зээлийн хугацаа дууссан төслийн 18145000 төгрийг сум хөгжүүлэх дансанд 5 сарын 25-ны дотор төвлөрүүлэхийг Зөвлөлийн даргад үүрэг болголоо.
2. Орон нутгийн өмчийн 2014 оны тайланг хэлэлцэн Нийтийн эзэмшилийн эд хөрөнгийн хамгаалалтыг сайжруулах талаар арга хэмжээ авах, эд хөрөнгө олж авахдаа хуулийн дагуу материал бүрдүүлэлт, акт шийдвэрт анхаарах зэрэг талаар ажлын чиглэл өгөв.
3. сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн тайланг хэлэлцээд иргэдэд олгож байгаа халамжийн үйлчилгээний үр дүнд хяналт тавих ажил, хийсэн ажлын талаар иргэдэд нээлттэй ил тод мэдээлж ажиллах, хууль тогтоомжийг сайтар сурталчилах зэрэг ажлыг сайжруулан ажиллахыг чиглэл болголоо.
4. Байгаль орчныг хамгаалах Ёлт буурын эзэд нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн холбогдох хууль журам, менежментимйн төлөвлөгөөг хэрэгжүүлж, тайлан, үр дүнг хуралд тайлаагнахыг Засаг даргад үүрэг болголоо.
5. Уст цэг ашигласны хөлс тогтоох тухай хэлэлцэн гүн өрмийн худаг ашигласны төлбөрийг Нэг удаа нэг бог мал услах хөлс 15 төгрөг, бод малд 40 төг, өөр аймаг сумын малчдын мал услахад бог малд 20 төг, бод малд 60 төгрөгөөр тооцож байхаар шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%