Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Увс аймаг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоо гардан авлаа

2015-07-24

 Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, баруун бүсийн хурдан морины "Увс хурд 2015" даншиг наадам ёслол төгөлдөр эхэллээ. Нээлтийн ёслолын үеэр Увс аймгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас гардуулан өглөө.

   Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн энэ талаар “Увсчууд бидний хамтын хөдөлмөр ажилч хичээнгүй чанар хүнлэг энэрэнгүй зочломтгой зан ёс уламжлал түүх соёлоо дээдлэн нандигнан хамгаалж ирсэн амжилт бүтээлийг Монголын төр хэдэнтээ үнэлж Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор мялаалаа.

   Сүүлийн гурван жилийн бүтээн байгуулалтын ажил орон нутгийн болон төрийн хөгжлийн бодлогод оруулсан бидний бүтээлч санал санаачлагыг Монгол Улсын Засгийн газраас өндрөөр үнэлж “Шилдэг аймаг”-аар шалгарсныг нийт Увсчуудад зарлаж мэдээлж байна.

  Алтан гадас одонт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, "Шилдэг аймаг" шагналт Увс нутгийн зон олондоо баяр хүргэж амжилтын дээдийг хүсэн ерөөе. Энэ шагнал бол ясны хөдөлмөрч зүтгэлтэй миний ард түмнийг үнэлсэн Монгол төрийн гүн хүндэтгэл юм” гэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%