Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сумдын ИТХ-ын дарга болон нарийн бичгийн дарга нар туршлага солилцлоо

2015-08-24

Увс аймгийн сумдын ИТХ-ын дарга болон Нарийн бичгийн дарга нарын туршлага судлах уулзалт сургалт Өндөрхангай суманд 2015 оны 08 сарын 20-21-ний өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.


Уулзалт, сургалтын зорилго нь Сумдын ИТХ-ын бодлого боловсруулах, Монгол улсын хууль, аймаг, сумын ИТХ-аас баталсан дүрэм журмын хэрэгжилтийг хангах нутгийн захиргааны байгууллагууд, ИТХ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хяналт үнэлгээний чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж байгаа сумдын сайн туршлагыг судлан хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, сумдын ИТХ, НБДарга нарын мэдлэг ур чадварын нэмэгдүүлэхэд оршино.

Сургалтад Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Х.Төртогтох болон сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, ажлын албаны мэргэжилтнүүд оролцлоо.

Сургалтын хөтөлбөрийг хавсаргав.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%