Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчдийн хуралдаанаар "Сум хөгжүүлэх сан"-ийн үйл ажиллагаанд хийсэн Аудитын дүнг хэлэлцэв.

2015-09-25

Аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчдийн хуралдаан 2015 оны 09-р сарын 25-нд 09 цагаас хуралдаж 5 асуудал хэлэлцэж шийдвэрлэв.
1. Аймгийн ИТХ-ийн захиалгаар "Сум хөгжүүлэх сан"-ийн зарцуулалт, үр дүн, зээлийн эргэн төлөлтийн байдалд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэв. Аудитын тайлангаар "Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалт хангалтгүй, зээлийн эрсдэл өндөр, сангийн үйл ажиллагааны нээлттэй ил тод, хариуцлагатай байдал хангалтгүй байна гэж дүгнээд "Сум хөгжүүлэх сан"-ийн үйл ажиллагаа, Удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, хяналт үнэлгээг сайжруулах, нээлттэй ил тод байдлыг хангах, сангийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаа хангах зорилготой аймгийн журам боловсруулж хэрэгжүүлэхийн аймгийн засаг даргад үүрэг болгов. 
2. Цаг үеийн тулгамдсан асуудлын хүрээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 2016 оны орон нутгийн хөгжлийн санд хэд хэдэн ажлуудыг аймгийн ИТХ-д хэлэлцүүлэхээр дэмжиж тогтоол гаргав. Үүнд
  • Дулааны 2-р станцад холбогдож байгаа 1-р цэцэрлэгийн дулааны дотор мантажыг шинэчлэх ажил /Төсөв нь 79,000,000/
  • Ахмадын сувиллын барилгын гадна цахилгаан дамжуулах агаарын шугам дэд өртөөний ажилд  /төсөв нь 70,000,000 төгрөг/
  • Галдан бошигт хорооллын гадна инженерийн шугам сүлжээний ажил /Төсөв нь 102,000,000 төгрөг/
  • Галдан бошигт хорооллын гадна цахилгааны шугам сүлжээний ажил /Төсөв нь 180,000,000 төгрөг/
3.Орон нутгийн өмчит "Чандмань Увс ХХК"-ны ТУЗ-аас боловсруулсан компаний дүрэм хэлэлцэн батлав.
4. Орон нутгийн өмчийн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
  • Орон нутгийн өмчит "Тоосгоны үйлдвэр" ийн тоног төхөөрөмжийг худалдсан Эрийн таван тэнгэр ХХК-тай байгуулсан гэрээг гэрээнд заасан нөхцөлөөр цуцалж дуудлагаар худалдах
  • Зүүнговь сумын дизель станцыг сумын өмч хамгаалах зөвлөлийн шийдвэр худалдах
  • Түргэн сумын ЭМТөвийн хуучин модон хашааг Сум дундын ойн ангид балансаас балансад шилжүүлэх
  • Бөхмөрөн сумын ахлах сургуулийн нам даралтын зуухыг Наранбулаг сумын ахлах сургуульд балансаас балансад шилжүүлэхээр тус тус шийдвэрлэв.


ИТХ-ийн ажлын алба Утас: 70452214

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%