Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Гамшгийн аюулыг тооцъё, эртлэн төлөвлөе, эрсдэлгүй давъя” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

2015-10-02

Мерси Кор Монгол ОУБ-аас хэрэгжүүлж буй LTS-2 төслийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулсан  “Гамшгийн аюулыг тооцъё, эртлэн төлөвлөе, эрсдэлгүй давъя” сэдэвт сургагч багш бэлтгэх баруун бүсийн сургалтыг  Увс аймгийн Улаангом хотод 9.21-нээс 9 сарын 23-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж дууслаа. Сургалтанд баруун бүсийн Увс, Ховд, Баян-Өлгий аймгаас нийт 53 хүн оролцож, эдгээр 53 оролцогчийн 48 сургагч багшаар бэлтгэгдэн сургагч багшийн сертификатыг гардаж авлаа. Мөн сургалтанд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Мерси Кор Монгол ОУБ-ын суурин төлөөлөгч Женнифер Билман өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцлоо. Мерси Кор Монгол ОУБ-ын суурин төлөөлөгч Женнифер Билман сургалтын үйл ажиллагаанд оролцохоос гадна Увс аймгийн удирдлагууд болон малчдын төлөөлөлтэй уулзаж Мерси Кор Монгол ОУБ-аас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн талаар болон Увс аймгийн нийгэм эдийн засгийн байдал, хүмүүсийн аж амьдралын тухай ярилцлаа

Гурван өдөр үргэлжилсэн тус сургалтаар зудын гамшгийн үед хэрхэн ажиллах, эрсдлээ хэрхэн тооцох, эрсдлийн үнэлгээ хийх аргачлалыг сургагч багш нарт эзэмшүүлж гамшгийн эрсдэл, эмзэг байдлын талаарх ерөнхий ойлголттой болгох, гамшгаас урьдчилан сэргийлэх арга, гамшгийн үйл ажиллагааны төлөвлөгөө, бүтэц, гамшгийн бэлэн байдал, түүнийг хангахад чиглэсэн мэдлэгийг олгосон юм. Эдгээр мэдлэгийг эзэмшсэн сургагч багш нар өөрийн сумын иргэдийн төлөөлөлд гамшгийн мэдээ, мэдээллийг шуурхай байдлаар хүргэх, байгаль цаг уурын эрсдлийг тооцох, түүнийг эрсдэлгүй даван туулах чадварыг эзэмшүүлнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%