Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар газрын харилцааны мэдээллийн нэгдсэн систем "Лэнд менежер" программ хангамж нэвтрүүлэхийг дэмжлээ.

2015-10-09

Аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчдийн 2015 оны 10-р сарын 09-ний өдрийн хуралдаанаар дараах 4 асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд

1)     Газрийн харилцааны мэдээллийн санг солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, иргэн ААНБайгууллагын газар өмчлөх, эзэмшүүлэх үйл явц дахь өргөдөл гаргахаас эхлээд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх үе шат хүртэлх бүхий л үйл явцыг нээлттэй ил тод болгох, мэдээллийн чанар, аюулгүй байдлыг бүрэн хангасан программ хангамж нэвтрүүлж үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг дэмжиж тогтоол гаргалаа. Тогтоолтой холбоотой программ хангамжийг нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтыг газраас аймгийн засаг даргын захирамжаар олгосон газар болон иргэд ААНБайгууллагын одоо өмчилж, эзэмшиж байгаа нэгж талбарын зөрүүтэй  байгаа 19 сумын 6434 иргэн, ААНБайгууллын зөрүүг арилгах ажил хийж гүйцэтгэн бэлэн болгож "Лэнд менежер" системд бүрэн шилжинэ. Мөн Дашваанжил ХХК-ны гашууны голын гүүрний дээд талд байршилтай эзэмшил бүхий газар тариалангийн зориулалттай газрыг эзэмшигчийн хүсэлтийн дагуу Хийн түлш, цэнэглэх, түгээх станц барих зориулалт болгох өөрчлөхийн дэмжиж нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж эцэслэн шийдвэрлэхээр болов.

2)     Аймгийн орон нутгийн төсвийн орлого зарлагын гүйцэтгэл, нэгдсэн төсвийн татаас шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөгөө гүйцэтгэлийн талаарх мэдээллийг Аймгийн ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, Ч.Энхбаяр, Татварын хэлтсийн дарга Н.Түмэннасан, болон холбогдох мэргэжилтнүүд танилцуулга, мэдээлэл хийв. Одоогийн байдлаар аймгийн төсвийн орлого 521,1 сая төгрөгөөр тасарч байна. Орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэхэд үүрэгтэй оролцдог байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, төлөвлөгөө гарган ажиллахыг ИТХ-ийн тэргүүлэгчдээс үүрэг болгов.

3)     Орон нутгийн өмчийн асуудлаар дараах шийдвэр гарав.

a)     Малчин сумын ахлах сургуулийн хуучин дотуур байрны барилгыг дуудлага худалдаагаар худалдах, Дуудлага худалдааны доод үнэ 44,0 сая төгрөг

b)    Өндөрхангай сумын ЗДТГ-ын хог тээвэрлэх авто машин дуудлага худалдаагаар худалдах, Дуудлага худалдааны доод үнэ 8,4 сая төгрөг

c)     Завхан сумын хуучин наадмын талбайн барилга хашааг саравчны барилгыг сумын өмч хамгаалах зөвлөлөөр үнэлгээ тогтоон худалдах, хашааг цэцэрлэг, сургуульд балансаас балансад шилжүүлэхээр тус тус шийдвэрлэв  

4)     Шагналд тодорхойлох тухай. Монгол улсын гавьяат цолтонд 2, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонд 2, Алтангадас одонд 11, Хөдөлмөрийн хүндэт медальд 11 хүнийг тус тус тодорхойлж ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлэв.

 

ИТХ-ын ажлын алба

Утас: 7045-2214, 7045-2517

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%