Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

2015 оны А/37 тоот тогтоолын хэрэгжилтийг явцыг дүгнэв.

2015-11-07

Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг дүгнэж уулзалт зохион байгуулав.

 

                Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 03-р сарын 24-ны өдрийн А/37 тоот тогтоолоор “Увс аймгийн мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөр” баталсан. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь аймгийн мэргэжлийн боловсрол сургалтыг хөгжүүлж хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлагад  нийцсэн мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн нэмэгдүүлж ажилгүйдлийг бууруулахад оршино.

                Уулзалтыг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч аймгийн засаг даргын орлогч Б.Цэцээ, ажлын хэсгийн гишүүн Улаангом Политехник Коллежийн дэд захирал Наранбилэг болон бусад гишүүд хамтран зохион байгуулж хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад гол үүрэг гүйцэтгэх Аймгийн хөдөлмөрийн хэлтэс, Улаангом Коллеж, Ажил, Мэргэжлийн хяналтын газар, Ажил олгогч эдийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Бизнес эрхлэгч, ажил олгогчдын төлөөлөл, Аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчид нийт 17 хүн оролцож хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал, цаашид хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарах асуудлуудаар санал солилцож хэлэлцүүлэг өрнүүлэв.

                Энэ үеэр хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажил болох Увс аймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн тоон ба чанарын судалгааг хийсэн дүнг Улаангом Коллежийн дэд захирал Наранбилэг танилцууллаа.

 

Аймгийн ИТХ-ын ажлын алба

Утас: 7045-2715

Мэйл: info@khural.uv.gov.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%