Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУМДЫН ИТХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ.

2015-11-16

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон ЗДТГ-ын хамтарсан хяналт шинжилгээ, мониторингийн 6-н ажлын хэсэг Увс аймгийн 18-н суманд энэ оны 11 сарын 09-14-ний өдрүүдэд ажиллаж сумдын төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг дүгнэж, аймаг, сумын ИТХ-ын бодлого шийдвэр, төрийн үйлчилгээний чанар хүртээмж, архив албан хэрэг хөтлөлт, төрийн албаны стандартын хэрэгжилт, нийгмийн хөгжлийн бодлого шийдвэрийн хэрэгжилт ОНХС -ын бодлого шийдвэрийн хэрэгжилт, хууль эрх зүйн бодлогын хэрэгжилт, төсөв санхүүгийн бодлогын хэрэгжилтийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллалаа. 

Хяналт, үнэлгээ шинжилгээний зорилго нь Аймгийн ИТХ-ын ажлын албанаас МУ-ын хууль, ЗГ-ын тогтоол шийдвэр, аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн байдал, сумын ИТХ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэнд хяналт үнэлгээ хийж, сумын ИТХ-аас иргэд, олон нийтийн байгууллага, нутгийн захиргааны байгууллагын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, зөвлөмж өгөхөд оршиж байгаа юм.

Аймгийн ИТХ-ын ажлын хэсэг нь сумдын ИТХ-ын 2015 оны үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийж, үр дүнг нэгтгэн, санал дүгнэлтээ боловсруулан зөвлөмж боловсруулж, шаардлагатай асуудлуудыг аймгийн ИТХ-д танилцуулж шийдвэрлүүлэн 12-р сард багтаан сумын ИТХ-д зөвлөмж хүргүүлнэ. Хяналт шинжилгээний дүнг үндэслэн 2015 оны аймгийн тэргүүний ИТХ-болон нарийн бичгийн дарга нар, багийн ИНХ-ыг тодруулж шагнана.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%