Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ УЛСЫН АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН 2016 ОНЫ ШАТАР СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 4 ДЭХ УДААГИЙН ТЭМЦЭЭНИЙ ЭХЭЛЛЭЭ.

2015-11-21

Монгол Улсад шинэ үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг Улсын Их Хурлын дарга ивээлдээ аван нийт орон нутагт шатрыг жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсийг 2012 оноос эхлүүлж, Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ. Уг тэмцээний цар хүрээг тэлэх зорилгоор  анхан шатыг сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн.

Энэ жилийн шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн 2015 оны 11 дүгээр сарын 20-22 өдрүүдэд Увс аймгийн 19 суманд нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.

Тэмцээнийг сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын тамгын газар, орон нутгийн шатрын холбоо, клубууд хамтран зохион байгуулж байна.

Тэмцээнийг Олон Улсын Шатрын Холбоо /FIDE/-ны дүрмийн дагуу зохион байгуулах ба тэмцээнд оролцогчид нь Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 2000-аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, 18-аас дээш насны шатар сонирхогчид оролцох юм.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%