Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ӨӨС 1800-1505 ГЭСЭН ТУСГАЙ ДУГААР НЭЭН АЖИЛЛУУЛЖ БАЙНА.

2015-11-30

Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан “Мал хулгайлах гэмт хэрэг”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” – ээс урьдчилан сэргийлэх, дээрх гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор зурагт хуудас, плакат, нугалбар хэвлүүлэн Увс аймгийн 19 сум, 92 багийн хурлаар дамжуулан иргэдэд сургалт, сурталчилгаа хийн ажиллаж байна.

Мөн аймгийн ГХУСАЗСЗ-өөс 1800-1505 гэсэн тусгай дугаарыг цагдаагийн газрын дэргэд нээн ажиллуулж байгаа бөгөөд иргэд та бүхэн гэмт хэрэгтэй холбоотой болон санал хүсэлтээ дээрх утсаар мэдээлнэ үү?

ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%