Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Баянхонгор аймгийн Жаргалант сум Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “ИТХ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх” тэтгэлэг

2016-01-11

Тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ( ИТХ ) “НҮБ-ын Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг сайжруулах нь” төслөөс зарласан “ИТХ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх”  тэтгэлэгт хамрагдан дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

Сумын ИТХ-ын даргын 2015 оны 10 сарын 6 –ны өдрийн 07 дугаар захирамжаар тэтгэлгийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж дөрвөн багийн 200 гаруй хүн хамрагдсан.

Гарын авлага, брошурыг 400 гаруй өрхөд  хүргэснээр,  иргэдийн дунд  “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх  нь” төслийн тухай мэдээллийг сурталчилжээ. Иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ хүргэж байгаа сум дундын эмнэлгийн үйлчилгээний чанарын өнөөгийн түвшинг тогтоох, үйлчилгээ авч байгаа  иргэдийн санал хүсэлтийг мэдэх зорилгоор зургаан бүлэг, 34 асуулга  хуудсаар санал асуулга авчээ. Судалгааны үр дүнг иргэдэд танилцуулан цаашид авах арга хэмжээг тодорхойлон зөвлөмжийг  холбогдох газрууд хүргүүлсэн.

Тэтгэлэгийн  хүрээнд төрийн үйлчилгээний үндсэн ойлголт, төрөл хэлбэр”Төрийн албан хаагчдын харилцаа, хандлага, ёс зүй”, “Авилга, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал” сэдвээр нийт төрийн албан хаагчдад 2015 оны 11 сарын 20-ны өдөр сургалт хийж , 92 хүн оролцон төрийн үйлчилгээний талаарх брошурыг таарсан.

Сум хөгжүүлэх зээлийн зарцуулалт, үр дүнд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн хорооноос Сум хөгжүүлэх сангаас 2013,2014,2015 онд зээл авсан иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд 2015 оны 11 сарын 13-15 нд хяналт, шалгалт хийж 8 аж ахуйн нэгжид талархал, өргөмжлөл өгсөн. Түүнчлэн зээлийн явц хангалттгүй байгаа газруудын ажиллагааг сайжруулах талаарх зөвлөмжийг сумын Засаг дарга болон сум хөгжүүлэх сангийн зөвлөлд хүргүүлсэн.

Багуудын өмч хөрөнгө устаж үгүй болохоос урьдчилан сэргийлж  сумын ИТХ-ын төсөв санхүү эдийн засгийн хорооноос 2015 оын 11 сарын 20-23 нд багуудын өмч хөрөнгөд шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулсан.

Төсөл хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрсэн.

Үүнд:

  • Сум дундын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаах иргэдээс судалгаа авснаар өнөөгийн түвшинг тогтоож, одоогийн үйл ажиллагаанд нь дүгнэлт хийх боломж бий болсон.

  • Судалгаа нь дараагийн судалгааны суурь өгөгдөл болох боломжийг бүрдүүлсэн.

  • Иргэдээс ирүүлсэн саналын дагуу холбогдох арга хэмжээг авсан.Хөнгөлөлттэй олгодог эмийн үнийн жагсаалтыг ил тод болгон шүдний эмч, шүдний тоног төхөөрөмж, рентген аппаратын санхүүжилтийг  нөөц боломжид тулгуурлан шийдвэрлэхээр болсон.

  • ИТХ-ын хороодын дарга нар, гишүүдэд арга зүйн зөвлөмж өгч, гарын авлага хэвлүүлэн өгснөөр цаашдын үйл ажиллагаа тогтмолжиж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%