Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ ИТХ-ын дэргэдэх хороод болон аймгийн иргэний нийгмийн байгууллагаас аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон үндсэн чиглэлийн биелэлтэд тавих хяналтыг идэвхижүүлэх нь” тэтгэлгийн мэдээ

2016-01-11

Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  “ Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг  бэхжүүлэх нь”  төслийн хүрээнд “ ИТХ-ын дэргэдэх хороод болон аймгийн иргэний нийгмийн байгууллагаас аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон үндсэн чиглэлийн биелэлтэд тавих хяналтыг идэвхижүүлэх нь тэтгэлгийг  хэрэгжүүлжээ.

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дэргэдэх хороод, аймгийн иргэний нийгмийн байгууллагын зөвлөлөөс аймгийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, үндсэн чиглэлийн биелэлтийг хянаж, аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн үнэлэлт , дүгнэлт өгөх нь  энэхүү тэтгэлэгийн зорилго юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд:

 1. Аймгийн Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.

2. Аймгийн ИТХ-ын ажлын албаны даргын тушаалаар Аймгийн ИТХ-ын дэргэдэх хороод, аймгийн ИНБ-уудын зөвлөлөөс аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хяналт, шинжилгээ, үнэлгээ хийхэд туслах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан.

3. Аймгийн ИТХ-ын дэргэдэх хороодын дарга нарт тэтгэлэт хамрагдах төслийн үйл ажиллаганы талаар танилцуулсан.

4.Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгоны иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа хийсэн.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх хороод, аймгийн ИНБ-уудын зөвлөлөөс аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж “хангалттай “гэж дүгнэсэн.

Тэтгэлэгийн  үеэр хийгдсэн дээрх ажлуудын хүрсэн үр дүн.

  • Аймгийн ИТХ-ын ажлын алба аймгийн ИНБ-тай хамтран ажиллах гэрээ байгуулснаар цаашид зөвхөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийн биелэлтэд хяналт тавьж үнэлэлт, дүгнэлт өгөх биш аймгийн ИТХ-аас баталсан бүх хөтөлбөр, дэд хөтөлбөрийн биелэлтэнд үнэлэлт өгч хамтран ажиллах эрх үүргээ баталгаажуулсан.

  • ИНБ-ын зөвлөлийн гишүүдэд сургалт хийснээр үнэлгээ, дүгнэлт өгөх дадал эзэмшсэн.

  • Аль суманд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр сумын Засаг даргын үйл ажиллагаатай уялдаа муу доголдолтой байгааг тодорхойлж чадсан.

  • Аль төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн сэтгэл хангалуун , хангалуун бус байгааг тодорхойлж чадсан.

  • Аймгийг 2026 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд хороод, ИНБ-ын саналыг тусган хамтарч ажилласан.

  • Төлөөлөгч нар идэвхитэй ажиллаж, хяналт хийх мэдлэг нь сайжирсан.

  • Хороодын нэг өдрийг зохион байгуулдаг болсон.

  • Төсөв санхүүгийн боломжтой бол төлөөлөгч нарыг урамшуулан тэднийг идэвхижүүлж болох нь гэдэг нь төслийн үр дүнгээс харагдаж байна.

  • Иргэдээс авсан санал асуулгаар иргэд төрийн үйлчилгээг хэрхэн зохион байгуулах, ямар үйлчилгээг сайжруулах талаар өөрсдийн санал бодлыг нээлттэй илэрхийлж аймгийн ИТХ-аас цаашид анхаарах олон санал хүсэлтүүд гарсаныг хэрэгжүүлэн  ажиллана.

Цаашид авах арга хэмжээ болон санал зөвлөмж:

Уг төсөл хэрэгжсэнээр ИТХ-ын төлөөлөгч, иргэд, олон нийтийн байгууллагаас гаргасан саналыг эрэмблэн:

1.УИХ-ын Тамгын газарт –Эрүүл мэндийн тухай хууль,нийгмийн халамжийн тухай хуульд тус тус нэмэлт өөрчлөлт оруулах,

2.Төслийн нэгжид-2016 онд шинээр сонгогдсон төлөөлөгч нарт сургалт хийж өгөх, 3.Аймгийн ИТХ-ын хороо, төлөөлөгч нарт – ИТХ-аас баталсан тогтоол шийдвэр, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилд хяналт тавьж, чанар, үр дүнд анхаарах саналыг тус тус хүргүүлсэн.

Аймгийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар иргэдээс авсан судалгааны нэгдсэн дүнг гаргасан. Судалгааг нийт 2335 хүний дунд 6 асуулгаар хийсэн.

1.Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар хэр зэрэг мэдээлэл авдаг вэ? асуултад

Нийт оролцогчдын 20,1 хувь нь хангалттай, 37,8 хувь дунд зэрэг, 23,2 хувь нь бага зэрэг, 18,7 хувь нь үгүй гэсэн санал өгсөн.

2. Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтийг иргэдийн оролцоотой  боловсруулах журамтайг та мэдэх үү?

Нийт оролцогчдын 30,8 хувь нь мэднэ оролцож саналаа өгдөг, 34,4 хувь нь мэднэ гэхдээ оролцдоггүй, 34,8 хувь нь огт мэдэхгүй .

3. Таны амьдралын түвшин сүүлийн 4 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн вэ?

Нийт оролцогчдын 7,6 хувь нь сайжирсан, 53,5 хувь нь  хэвийн ,38,9 хувь нь буурсан.

4.Аймгийн Засаг дарга түүний Тамгын газар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа иргэдэд хэр зэрэг нээлттэй мэдээлдэг вэ?

Нийт оролцогчдын 18,7 хувь нь сайн, 40,0 хувь нь дунд, 18,2 хувь нь муу, 23,1 хувь мэдэхгүй.

5.Таны бодлоор аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр , төлөвлөгөөний хэрэгжилт үр дүн ямар байна вэ?

Нийт оролцогчдын 22,2  хувь нь сайн, 41,5хувь нь дунд, 11,3 хувь нь муу, 25,0 хувь нь мэдэхгүй .

6. Аймгийн Засаг дарга түүний Тамгын газраас төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хэрхэн хангаж ажилладаг вэ?

Нийт оролцогчдын  14,6 хувь нь хангалттай, 36,4 хувь нь дунд зэрэг,26,6 хувь нь хангалтгүй, 24,4 хувь нь мэдэхгүй гэж тус тус санал өгсөн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%