Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ШААРДЛАГА, ҮЙЛ АЖИЛЛАГАА

2016-01-11

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ШААРДЛАГА, ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

Монгол улс  нь төв засгийн газар ба засаг захиргааны гурван түвшингээс бүрдсэн нэгдмэл улс юм. Монгол улс засаг захиргааны хувьд 21 аймаг, нийслэл хот, аймгууд нь 330 сум, 1603 багт, нийслэл хот нь 9 дүүрэг, 152 хороонд хуваагддаг. Монгол улсын Үндсэн хуульд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ гэж заажээ. Иймд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэсэн хосолмол удирдлагатай юм.

 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг өөрчлөн шинэчлэх, төвлөрлийг сааруулах, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх зорилт 1990 оноос хойш авч хэрэгжүүлсэн улс төр, захиргааны тогтолцоог өөрчлөн байгуулах үйл явцын нэг чухал хэсэг байв. Шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдсаны дараа орон нутаг дахь Ардын депутатуудын Хурал, түүний гүйцэтгэх захиргаа болон намын бүтцийг халж орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд ба нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг эмхлэн байгуулжээ.

 

Гэхдээ эдгээр шинэтгэл нь улс төр, эдийн засаг, нийгмийн шилжилтийг зэрэг хийсэн хүнд үе, шилжилтийн эхэн үеийн төсвийн хямралтай үед хийгдсэн болно. Иймээс төвлөрлийг сааруулах шинэтгэл явцын дунд тасарч, 1990-ээд оны сүүлээс илүү төвлөрсөн бодлогыг баримтлах болсны нэг тод жишээ нь Төсвийн  байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг (ТБУСТХ) 2002 онд баталсан явдал юм. ”Тус хуулийг баталсан болон төсвийн зарлагын эрх мэдлийг нэгдсэн дансанд төвлөрүүлсэн нь төсвийн тогтвортой байдал бий болгоход гарсан том амжилт боловч улсын салбарын менежмент, төсвийн эрх мэдэл, хариуцлагыг ихээхэн төвлөрүүлсэн юм”[1].

 

Төсөв, санхүүгийн төвлөрсөн удирдлага, салбарын хатуу норм норматив ба төсөв боловсруулах маягт нь орон нутгийн төсвийг боловсруулах, хэрэгжүүлэх ажиллагааг нэг загварт баригдуулж, орон нутгийн засаг захиргаа болон хурлын хувьд хэлэлцэх зүйл өчүүхэн бага үлдээдэг. Хурал нь Засаг даргаас өргөн барьсан төсөв, төсвийн гүйцэтгэлийн тайланг ёс төдийгүй баталдаг байгууллага гэж харагдах болжээ. Эдийн засаг, нийгмийн цогцолбор болох тухай нутгийн өөрөө удирдах ёсны Үндсэн хуулийн зарчим нь орон нутгийн хөгжлийн асуудалд төв яамдын шийдвэр давамгайлдаг, нутгийн удирдлагын мэдэл дэх төсвийн хөрөнгө хязгаарлагдмал, улс төр, эдийн засагт босоо харилцаа үйлчилдэг зэргээс шалтгаалан алдагдах болсон юм.

 

1990-ээд оны сүүлээс эргэн төвлөрүүлэх бодлого эхэлснээс хойш 10 жилийн дараа Монгол улс 2011 оны 11 сард Төсвийн шинэ хуулийг баталснаар төв-орон нутгийн төсвийн харилцаанд чухал шинэтгэлийг эхлээд байна. Төсвийн шинэ хууль нь хөгжлийн индекс, хүн амын тоо, хүн амын нягтрал, нутаг дэвсгэрийн хэмжээ, алслалт, орон нутгийн татварын идэвх санаачилгыг харгалзсан томьёоны дагуу хуваарилах санхүүгийн ерөнхий шилжүүлэг буюу орон нутаг хөгжлийн хэрэгцээндээ мэдэж зарцуулах Орон нутгийн хөгжлийн санг бий болгосноор нутгийн удирдлагад томоохон боломж нээж байна.[2]     

 

2013 оны төсвийн жилээс эхлэн орон нутгийн хурал ихээхэн хэмжээний хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавих боллоо.[3] Ингэснээр ИТХ-д төсөв боловсруулах ба төсвийн гүйцэтгэл, үйлчилгээнд хяналт тавих чиглэлээр чадавхиа хөгжүүлэх бодит боломжийг нээж байна. Төсвийн хөрөнгө хүрэлцээгүйн улмаас урьд өмнө ийм боломж хязгаарлагдмал байсан юм. Түүнчлэн Төсвийн шинэ хууль иргэдийн оролцоог хангах бололцоо, хөшүүргийг бий болгов. Орон нутгийн хөгжлийн санг бий болгосон явдал  нь Хурлыг сэргээн идэвхжүүлэх, тэдэнд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх томоохон боломж юм. 

 

Гэхдээ төсвийн шинэ хуулийг шингээж авах, хэрэгжүүлэх, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх сорилт нутгийн удирдлагын өмнө тулгарч байна. Хариуцлагын тогтолцооны хөшүүрэг, холбогдох чадавхийг бий болгохгүйгээр санхүүжилтийг нэмэгдүүлснээр төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн үр шимийг ядуу иргэдэд хүртээх боломжгүй юм.

 

Төсвийн эрх мэдлийг зохистой ашиглахад хариуцлагын үр нөлөөтэй тогтолцоо шаардлагатай. Орон нутгийн захиргаад дээд шатны захиргааны байгууллага (дээшээ тайлагнах), иргэдийн өмнө (доошоо тайлагнах) хариуцлага хүлээдэг. Монгол улсын нутгийн өөрөө удирдах байгууллагын хувьд ИТХ нь дээд шатны тайлагнах байгууллага байхгүй онцлогтой. Ийнхүү дээшээ тайлагнах тогтолцоо байхгүй тохиолдолд ИТХ-ын иргэдийн өмнө хариуцлага хүлээх дотоод механизм, хөшүүргийг бий болгох нь чухал юм. Доошоо тайлагнах тогтолцоог бий болгох урьдчилсан нөхцөл нь орон нутгийн хурал ба иргэдийг зэрэг чадваржуулах буюу эрэлт, нийлүүлэлтийн талыг аль алийг нь бэхжүүлэх явдал юм. Нийлүүлэлтийн талаас, иргэдийн өмнө хүлээх хариуцлагыг сайжруулахад орон нутгийн гүйцэтгэх засаглалд хяналт тавих, захиргааны ажлын гүйцэтгэлийн талаар мэдлэгийг нэмэгдүүлэх, сонгуулиас цааш иргэдийг шийдвэр гаргах ажиллагаанд шууд оролцуулах замаар сайжруулж болно.

 

Орон нутгийн сонгогдсон төлөөлөгчид иргэдийн амьдралд ихээхэн нөлөөтэй шийдвэрийг гаргах үүрэг хүлээдэг. Төвлөрлийг сааруулах үйл явц бүтэлгүйтэх эрсдэл нь нутгийн удирдлагын иргэдийн өмнө хүлээх хариуцлагын механизмын сул тал буюу ялангуяа сонгогдсон төлөөлөгчдөөс иргэдийн дуу хоолойг орон нутгийн бодлого, төсөв, төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлд тусгах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих институцийн сул талтай холбоотой байдаг. Эмзэг бүлгүүдийг оролцуулах тодорхой журам байхгүй нөхцөлд эрх мэдэл бүхий бүлгүүд оролцоог бизнесийн ашиг сонирхолд хялбархан ашиглаж болно. Эдгээр журамд хөдөөгийн алслагдсан иргэдэд мэдээлэл хүргэх, холбоо тогтоох өртөг зардал, зохион байгуулалтыг шийдвэрлэх (ТББ, иргэний нийгмийн байгууллага, төрийн албан хаагчийг сургах гэх мэт), зорилтот бүлэг, ялангуяа цаг зав хомс, өдөр тутмын ажилд дараастай байдаг хөдөөгийн эмэгтэйчүүдэд хэрхэн хүрч ажиллах асуудлыг тусгах хэрэгтэй.

 

Орон нутгийн хурал нь зүй бус зарцуулалт, орон нутгийн эрх мэдлийг хэтрүүлэн хэрэглэхээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй. Гэвч орон нутгийн хурлын хувьд санхүүгийн эрсдэлийг тооцох, удирдах, санхүүгийн тооцоо, аудит хийх, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах зэрэг төрийн санхүүгийн олон асуудлаарх мэдлэг, тэдгээрийг ашиглах практик дутмаг байдаг. Хурал нь жилийн төсвөөрөө дамжуулан цалин, захиргааны зардал авдаг боловч сургалтанд зориулсан төсөвгүй байна.     

 

Төвлөрлийг сааруулах нь нутгийн иргэд, орон нутгийн засаг захиргаа, үйлчилгээний байгууллага, дээд шатны захиргааны байгууллагын (төв засгийн газрыг оролцуулан) хооронд эрх мэдлийн харилцааг өөрчилдөг. Эдгээр нь хариуцлагын тогтолцоонд тус тусын үүрэгтэй байна. Тал тус бүрийн үзэл бодол, хөрөнгө мөнгө, уламжлал, сонгууль, томилгоо, эсвэл бусад зүйлд үндэслэсэн түүхийн болон нийгмийн нөхцөл байдал, улс төрийн эрх мэдэл хэрхэн тогтсоноос эдгээр харилцаа хамаардаг. Иймд эдгээр хүчний харилцаа хэрхэн өөрчлөгдөж байгааг ойлгох, улс төрийн төлөөлөл нь орон нутгийн захиргаа болон хурлын хооронд хяналт-тэнцвэр бий болгож байгаа эсэх, сонгогдсон төлөөлөгчид нь иргэдийн өмнө хариуцлага хүлээх хөшүүрэг үйлчилж байгаа эсэхийг нягталж байх хэрэгтэй.      

 

Сонгуулийн хууль болон сонгуулийн тогтолцоо нь орон нутгийн төлөөллийн чанарт ихээхэн нөлөөтэй. Сонгуулийн тогтолцоо том намуудад илүү их бололцоо олгож, тодорхой бүлгүүдийг гадна үлдээх, эсвэл намуудын эрх мэдлийн шатлалыг дэмжсэн хэлбэртэй байж болно. Намаар талцах явдал бодлогын гол асуудлуудаар зөвшилцөлд хүрэх, цаашлаад сөргөлдөөн үүсгэж болно. Орон нутгийн түвшинд улс төржих нь нийтийн эрх ашгаас илүү намын байр суурь, танил тал, харилцан ашигтай байдлаар шийдвэр гаргахад нөлөөлж болно. Эрх барих намууд солигдсоноор орон нутгийн захиргааны боловсон хүчин өөрчлөгдөхөд нөлөөлдөг. Орон нутагт мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай байдаг нөхцөлд энэ нь орон нутгийн засаг захиргааны ажлын үр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Монгол улс орон нутгийн сонгуулийн тогтолцоог олон мандаттай олонхийн тогтолцоог өөрчлөн мажоритар ба хувь тэнцүүлсэн холимог тогтолцоог 2012 оны орон нутгийн сонгуульд ашиглав. Орон нутгийн улс төрд хоёр том нам буюу Ардчилсан нам ба Монгол ардын нам зонхилж байна.[4] Орон нутгийн хариуцлагын тогтолцооны улс төрийн талыг бэхжүүлэхийн тулд сонгуулийн тогтолцоонд эмэгтэйчүүд, цөөнх зэрэг төлөөлөл нь хангагдаагүй бүлгүүдэд зориулсан суудал хадгалах, эсвэл квот тогтоох, сонгогдсон албан хаагчдыг эргүүлэн татах, бие даан нэр дэвшигчдийн хувилбаруудыг тусгасан заалтуудыг оруулах хэрэгтэй юм.  

 

Эцэст нь, төвлөрлийг сааруулах цогц бодлогыг хэрэгжүүлэхэд төвийн заавар чиглэл, дэмжлэг чухал шаардлагатай байдаг. Төвлөрлийг сааруулах нь төрийн үйлчилгээний үндэсний стандартыг мөрдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн удирдлагын үйл ажиллагаа үндэсний бодлого, зорилтуудтай зөрчилдөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс мөн төвийн хүчтэй хяналт, зохицуулалтыг шаарддаг. Монгол улсад Орон нутгийн захиргаа хариуцсан яам юмуу, үүнтэй төстэй байгууллага байдаггүй. Төв засгийн газарт байгаа бүтэц нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, хөгжлийн газар юм. Гэхдээ орон нутгийн хурлын талаарх тус газрын үүрэг нь зөвхөн мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхөөр хязгаарлагдаж байна. Төрийн албан хаагчдын сургалт хариуцсан засгийн газрын байгууллага болох Удирдлагын академи орон нутгийн хурлын төлөөлөгчдөд зориулсан албан ёсны сургалтын хөтөлбөргүй байна. УИХ Төсвийн хуулийн үр нөлөөтэй хэрэгжилт,  нутгийн захиргаадын төсвийн хөрөнгийн зүй зохистой зарцуулалтад ихээхэн санаа тавьж байна. Энэ зорилгоор Төсвийн байнгын хорооны дэргэд Төсвийн зарцуулалтын хяналтын дэд хороог байгуулж, орон нутгийн төсвийн зарцуулалтад хяналт тавих үүрэг бүхий тусгай нэгжийг Үндэсний аудитын газрын дэргэд бий болгохоор төлөвлөж байна.

 

Дээрх нөхцөл байдлаас үүдэн Монгол улсад төвлөрлийг сааруулах, орон нутгийн засаглалыг бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд НҮБХХ-өөс үзүүлэх тусламжийг үргэлжлүүлэх шаардлага гарч байна. 2007-2011 онд хэрэгжүүлсэн Орон нутгийн засаглалыг дэмжих хөтөлбөр (ОНЗДХ)-өөр дамжуулан НҮБХХ орон нутгийн эрх мэдлийн хүрээнд захиран зарцуулах хөрөнгийг хуваарилж, хэрхэн зарцуулах талаар шийдвэр гаргахад иргэдийг оролцуулсан төсвийн шинэтгэлийг туршихад гол үүрэг гүйцэтгэсэн юм. Шинээр батлагдсан Төсвийн хууль Орон нутгийн хөгжлийн санг бий болгох замаар энэхүү туршилтыг хуульчилсан бөгөөд орон нутагт хуваарилах төсвийн хөрөнгийн хэмжээг ихээхэн нэмэгдүүлсэн юм.

 

Монгол улсын Засгийн газар 2012-2016 оны мөрийн хөтөлбөртөө “төсөв, санхүү, боловсон хүчний томилгоотой холбоотой орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах” зорилтыг дэвшүүлэн тавьжээ. Үүний зэрэгцээ Монгол улсын Ерөнхийлөгч “Шууд ардчилал, иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах” бодлогын баримт бичгийг баталсан зарлигийг 2012 оны 9 сард батлан гаргасан. Хандивлагчдын хувьд олон жилийн турш төвлөрлийг сааруулах, орон нутгийн засаглалын чиглэлээр дэмжлэг үзүүлэх бодлогын орчин таатай бус байсан юм. Засгийн газрын төвлөрлийг сааруулах бодлогыг дэмжин олон улсын түншлэгчид энэ салбарт ихээхэн хэмжээний тусламж үзүүлэхээр болоод байна.

 

Төвлөрлийг сааруулах, орон нутгийн засаглалын салбарт ажиллаж байгаа хамгийн том хандивлагч нь өнөөдөр Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА) бөгөөд саяхан батлагдсан “Төвлөрлийг сааруулах ба Засаглалын хөтөлбөр”-өөр дамжуулан: бодлого ба эрх зүйн реформ, төрийн санхүүгийн менежментийн практик, шийдвэр гаргахад иргэдийн оролцоо, хэрэглэгчдэд ээлтэй үйлчилгээг бий болгох гэсэн үндсэн дөрвөн хэсэгт үйл ажиллагаа явуулж байна. Тус хөтөлбөрийн зарим хэсгийг Дэлхийн банк, бусад байгууллагаар дамжуулан хэрэгжүүлнэ. Тус хөтөлбөрөөс өндөр түвшний бодлогын зохицуулалтын бүтэц бий болгохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ нь яг ямар хэлбэртэй байх  нь одоогоор тодорхойгүй байна. Ажлын түвшинд төвлөрлийг сааруулах шинэтгэлийн ажлын хэсэг тус хөтөлбөрийн үйл ажиллагааг зангидан явуулах юм. Энэ чиглэлд ажиллаж байгаа хандивлагчид ШХА-ийн ТСЗ-ын хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа уялдуулан явуулахаар тохиролцсон болно.

 

Энэ чиглэлээр хэрэгжиж байгаа бусад томоохон төслүүдийг дурдвал Дэлхийн банкны Тогтвортой амьжиргаа төслийн 3 дахь шат, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй Азийн сан, Мерси Корпс төрийн бус байгууллагын хэрэгжүүлж байгаа “Засаглал, ил тод байдлыг дэмжих”, “Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх
идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо
төслүүд байна.

 

Эдгээр дэмжлэгт үгүйлэгдэж буй нэг зүйл нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг институцийн үүрэг, чадавхийг бэхжүүлэх цогц арга хэмжээ юм. Бусад түншлэгчдийн болон Ерөнхийлөгчийн гаргаж байгаа санаачилга нь хариуцлагын тогтолцооны эрэлтийн тал буюу иргэдийн оролцоотойгоор төлөвлөгөө, төсөв боловсруулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, төсвийн зарцуулалтад хяналт тавих, мэдээллийн хүртээмж, нийгмийн хариуцлагын арга хэрэгсэл, үйлчилгээний талаар иргэдийн санал бодлыг авах гэх мэт арга хэмжээнд төвлөрч байна. Орон нутгийн удирдлагын иргэдийн өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд эрэлт, нийлүүлэлтийн аль алинд нь анхаарах шаардлагатай.

 

Орон нутгийн хурал нь хуулиар хүлээсэн дараахь үүрэгтэй байдаг:

  • Төлөөлөл нийслэл хотоос алслагдмал энгийн иргэдийн хувьд орон нутгийн асуудлыг ярилцах цорын ганц төлөөллийн байгууллага юм. 

  • Нутгийн иргэдийн дуу хоолойг илэрхийлэх үүргийг хуулиар хүлээдэг учраас баг, хорооны хурал зэрэг доороос гарсан саналыг орон нутгийн бодлого, төсөв, төлөвлөлтөд шударгаар тусгах, үйлчилгээний талаарх гомдлыг хүлээн авч шийдвэрлүүлэх, орон нутгийн захиргаадын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэх цорын ганц байгууллага юм. Иргэдийн өмнө хүлээх хариуцлагад энэ нь гол байр суурь эзэлдэг.       

  • Орон нутгийн гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хяналт тавих үүргийг хуулиар хүлээсний хувьд хурал нь орон нутгийн төсвийн гүйцэтгэл, төрийн үйлчилгээний үр ашиг, чанар, шударга байдалд хяналт тавьж хэвтээ хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх чухал үүрэгтэй.       

 

ИТХ-ын төлөөлөгчдөд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд учирч байгаа дараахь саад бэрхшээлийг арилгахад төслийн зүгээс дэмжлэг үзүүлнэ:

 

  • Хурлын төлөөлөгчид сонгууль бүрийн дараа олноороо солигддог[5] боловч Засгийн газар болон нэр дэвшүүлж байгаа улс төрийн намуудын зүгээс тус бүлэгт зориулан хийх сургалт туйлын хязгаарлагдмал;

  • Хурлын гишүүд, ажилтнуудад иргэдтэй харилцах, төсөв боловсруулах, төсөвт хяналт тавихад нь шаардлагатай практик дэмжлэг байхгүй (ажиллагааны зохих журам, арга хэрэгсэл, холбогдох сургалтын материал зэрэг);

  • Хурлын гишүүд, ажилтнуудын үйл ажиллагааг дэмжсэн байнгын сургалт хийх механизм, санхүүжилт байхгүй;

  • Хурлын гишүүдэд туршлагаа солилцох, тэдний эрх ашгийг хөндсөн бодлогын асуудлаар байр сууриа нэгтгэх, төв засгийн газар болон улс төрчидтэй харилцах орон зай, хөрөнгө нөөц хязгаарлагдмал байдаг.

  • ИТХ үйл ажиллагаа явуулах бодлого, эрх зүйн хүрээний шинэтгэл шаардлагатай.  

     

ОНЗДХ-ийг хэрэгжүүлэхэд 5 аймгийн хурал, туршилтаас бий болсон сургамжийг бодлогод тусгах талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтарч ажилласан туршлагадаа суурилан НҮБХХ энэхүү тусламжийг үзүүлэх тохиромжтой байгууллага юм. НҮБХХ орон нутгийн засаглал, төвлөрлийг сааруулах чиглэлээр олон улсын хэмжээнд ажилласан туршлага, Вьетнам, Бангладеш, Энэтхэг, Өмнөд Африк, Угандад орон нутгийн хурлаас төсөвт хяналт тавих, иргэдтэй зөвлөлдөх чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүдийн туршлагад үндэслэн үйл ажиллагаагаа явуулна.

 

Европын Холбооноос 2005 онд Зүүн европын орнуудын Нутгийн удирдлагын байгууллагуудын чадавхийг бэхжүүлэхэд зориулан гаргасан гарын авлага, НҮБХХ болон Европын Холбооноос хамтран боловсруулсан “Нутгийн удирдлагын сургалтад чанарын хяналт тавих аргачлалд” сургалтын байгууллага, сургагч багш нарт тавих стандартыг тогтоосныг үндэсний нөхцөлд тохируулан авч хэрэглэх болно. НҮБХХ Төрийн захиргаанд хууль дээдлэх ёс хэрхэн үйлчилж байгааг хэмжих нь: Өөрийн үнэлгээний аргачлал”-ыг хэд хэдэн оронд туршаад байна. Энэ нь олон улсын эрх зүйгээс эх сурвалжтай хууль дээдлэх ёсны 6 зарчим буюу хуульд үндэслэх, хүртээмжтэй, хариуцлагатай байх, дуу хоолойгоо сонсгох, гомдол гаргах эрх, ил тод байдлын зарчмын дагуу захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг тодорхойлох, ойлгох, хууль дээдлэх ёсыг мөрдүүлэх зорилготой юм. Өөрийн үнэлгээний арга нь байгууллагын чадавхи, төрийн захиргааны ажлын гүйцэтгэлийг засгийн газрын байгууллагууд өөрсдийн санаачилгаар үнэлдэг арга хэрэгсэл бөгөөд эрэлтийн талд илүү төвлөрдөг иргэний нийгмийн хяналтын арга хэрэгсэлд нэмэлт болж болно. Өөрийн үнэлгээний үр дүнг дутагдаж байгаа чадавхийг тодорхойлох (жишээлбэл, ажиллагсад мөрдөх шаардлагатай хууль тогтоомж, дүрэм журмыг хангалттай ойлгож байгаа эсэх, иргэд гаргасан шийдвэрийн талаар гомдол гаргах, шийдвэртэй холбоотой мэдээллийг олж авах боломжтой эсэх гэх мэт), чиг үүргийг тодорхой болгох, үйлчилгээний стандартыг боловсруулахад ашиглаж болно. Эдгээр аргачлалыг орон нутгийн нөхцөлд тохируулан ИТХ-аас Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих хэрэгсэл болгон хялбархан өөрчилж болох юм.    

 

ҮР ДҮН НЭГ. ИТХ-ын Төлөөлөгчдөд зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх механизмыг бий болгоно.

Үр дүн НЭГ-ийн хүрээнд 2015 онд бүх шатны ИТХ-ыг хамруулсан:

  • Тэргүүлэгчдэд зориулсан сэдэвчилсэн сургалт

  • Эмэгтэй Төлөөлөгчдөд зориулсан манлайллын сургалтыг зохион байгууллаа.

     

1.1. ИТХ-ын Тэргүүлэгчдэд зориулсан сэдэвчилсэн сургалт:

Төслийн үндсэн баримт бичиг болон 2013-2014 онд зохион байгуулсан ИТХ-ын Төлөөлөгчдөд зориулсан үндэсний суурь сургалт[6]ын үр дүнд үндэслэн сэдэвчилсэн сургалтын хөтөлбөр, гарын авлагыг дараах дөрвөн сэдвийн хүрээнд боловсруулсан.

  • Төлөөлөгчийн манлайлал (8 цаг)

  • Хяналт-шинжилгээ, үнэлгээ буюу ИТХ-аас шийдвэрийн биелэлт тооцох нь (2 цаг)

  • ИТХ-ын Төлөөлөгчдөд судалгаа-шинжилгээ хийх арга зүйг эзэмшүүлэх нь (2 цаг)

  • Нутгийн өөрөө удирдах байгууллагаас бусад байгууллагатай харилцах үйл ажиллагааны үндсэн хэлбэрүүд (4 цаг)

Сургалтын агуулгыг Төрийн албаны зөвлөл (ТАЗ), ИТХ-ын ажлын алба, Улсын Их Хурлын Төрийн байгууллалтын байнгын хороо (ТББХ)-ны зөвлөхүүд болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн Засаглал багийн хамт олон хамтран боловсруулав. Сургалтын агуулгын чанар, хэрэгцээ шаардлагыг тодорхойлохоор 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн ИТХ-уудаас хэрэгцээний санал асуулгыг авсан. Түүнчлэн 6 дүүргийн 30 гаруй Төлөөлөгч, МНУХ, МНУН, МБСҮХ, МонФемНет зэрэг Төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан сэдвийн агуулгыг батлах семинарыг  2015 оны 3 дугаар сард зохион байгуулав. Сэдэвчилсэн сургалтын сургагч багш нарыг бэлтгэх  сургалтыг 2015 оны 5 дугаар сард явуулсан нь үндэсний суурь сургалтын орон нутгийн сургагч багш нараас голчлон бүрдсэн.

ИТХ-ын тэргүүлэгчдэд зориулсан сэдэвчилсэн сургалтад аймаг, сумд, Улаанбаатар хотын дүүргүүдийн ИТХ-ын нийт тэргүүлэгчдийг хамруулан улсын хэмжээнд  2015 оны 3 дугаар сараас 11 дүгээр сарыг хүртэл хугацаанд зохион байгуулагдаж дууслаа. Сургалтын ирцийн байдлыг дор хүснэгт 1-ээр харуулав.

Хүснэгт 1. ИТХ-ын тэргүүлэгчдэд зориулсан сэдэвчилсэн сургалтын ирц. (2015)

Аймаг

 

(сургалтын огноо)

Сум/дүүрэг

Тэргүүлэгч Төлөөлөгчийн тоо

Ажлын алба

Сургалтад оролцогчдын тоо

Ирцийн хувь

Нийт

Эмэгтэй

төлөвлөсөн

оролцсон

1.     

Архангай

9 сарын 23-24

19

138

38

41

179

183

100%

2.     

Баян-Өлгий

8 сарын 24-25

13

102

14

18

120

95

79%

3.     

Баянхонгор

6 сарын 20-21

20

151

44

23

174

151

87%

4.     

Булган

9 сарын 15-16

17

121

51

23

144

114

80%

5.     

Говь-Алтай

6 сарын 22-23/25-26

18

135

30

30

165

145

88%

6.     

Говьсүмбэр

10 сарын 8-9

3

28

5

2

30

30

100%

7.     

Дархан-Уул

6 сарын 6-7

4

39

8

9

48

43

90%

8.     

Дорноговь

10 сарын 6-7

14

103

34

21

124

107

86.3%

9.     

Дорнод

6 сарын 23-26

14

103

22

24

127

114

90%

10.   

Дундговь

6 сарын 11-12

16

108

40

30

138

126

91%

11.   

Завхан

6 сарын 23-26

24

159

42

49

208

184

89%

12.   

Орхон

10 сарын 28-29

3

25

3

8

33

31

94%

13.   

Өвөрхангай

6 сарын 11-12

19

144

52

19

163

147

90%

14.   

Өмнөговь

6 сарын 29-7 сарын 2

15

114

30

32

146

136

93%

15.   

Сүхбаатар

6 сарын 3-4

13

109

35

15

124

122

98%

16.   

Сэлэнгэ

6 сарын 8-15

17

130

31

20

150

141

94%

17.   

Төв

9 сарын 14-20

27

192

78

35

227

192

85%

18.   

Увс

6 сарын 8-10

19

142

28

20

162

147

91%

19.   

Ховд

10 сарын 2-4

17

130

24

26

156

144

92%

20.   

Хөвсгөл

6 сарын 22-25

23

168

30

38

206

206

100%

21.   

Хэнтий

10 сарын 27-28

18

129

49

27

156

150

96.1%

22.   

Улаанбаатар

9 сарын 11-12/18-19

9

73

18

77

150

115

79.3%

 

Нийт

 

2543

706

587

3130

2823

90.6%

 

1.2. ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчдөд зориулсан “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалт:

ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчдөд зориулсан “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалт 2014 онд 5 аймагт зохион байгуулагдсан бөгөөд үлдсэн 16 аймаг болон нийслэлийн хэмжээнд энэ онд зохион байгуулагдлаа. Энэхүү хоёр өдрийн сургалтыг аймаг, дүүргийн ИТХ-ын ажлын алба хариуцан зохион байгуулж, МонФемНет ТББ-ын сургагч багш нар болон орон нутгийн сургагч багш нар хөтлөн явуулав. Сургалтын ирцийн байдлыг дор хүснэгт 2-оор харуулав.

 

Хүснэгт 2. Эмэгтэй Төлөөлөгчдийн манлайллын сургалтын ирц (2014-2015)

Аймаг

Сургалтын огноо

Сургалтад хамрагдсан эмэгтэй Төлөөлөгчдийн тоо

Ажлын албаны ажилтны тоо

Ирцийн хувь

Төлөвлөсөн

Оролцсон

Төлөвлөсөн

Оролцсон

    1.         

Архангай

2015.06.22-23

 

115

105

-

-

91.3

    2.         

Баян-Өлгий

2015.08.28-29

28

28

7

7

100

    3.         

Баянхонгор

2015.09.24-25

116

116

3

3

100

    4.         

Булган

2015.06.03-04

121

93

-

-

76.8

    5.         

Говь-Алтай

2014.12.06-07

68

68

-

-

100

    6.         

Говьсүмбэр

2015.06.29-30

23

20

3

3

86.9

    7.         

Дархан-Уул

2015.07.06-07

41

33

-

-

80.5

    8.         

Дорноговь

2015.10.08-09

107

95

-

-

88.8

    9.         

Дорнод

2014.07.03-06

66

56

-

-

93.3

  10.         

Дундговь

2014.06.27-28

107

98

-

-

91.6

  11.         

Завхан

2015.11.01-02

122

122

4

4

100

  12.         

Орхон

2015.09.12-13

16

16

3

3

100

  13.         

Өвөрхангай

2015.05.26-27

152

147

-

-

96.7

  14.         

Өмнөговь

2014.11.29-30

107

97

-

-

92.4

  15.         

Сүхбаатар

2015.06.05-06

86

82

3

3

95.3

  16.         

Сэлэнгэ

2015.10.22-23

144

119

3

3

82.6

  17.         

Төв

2015.06.09-10

216

152

-

-

71.7

  18.         

Увс

2014.12.07-08

72

70

7

7

96.2

  19.         

Ховд

2015.06.28-29

76

72

-

-

94.7

  20.         

Хөвсгөл

2015.06.29-30

151

151

-

-

100

  21.         

Хэнтий

2015.10.29-30

100

100

-

-

82

  22.         

Улаанбаатар

2015.1.12-13

97

42

11

11

43.3

Төлөөлөгчдийн ирц

89.3

 

Тус сургалтын үр дүнд эмэгтэй Төлөөлөгчид:

  • хэрхэн орон нутгийн хэмжээнд тулгарч буй сорилт, бэрхшээлийг тодорхойлох, тулгамдсан асуудлыг олж, оновчтой шийдвэрлэх

  • иргэдийн олон янзын бүлгүүд, түүний дотор хурлын шийдвэр гаргах түвшинд өөрийн дуу хоолойгоо хангалттай хүргэж чаддаггүй эмзэг бүлгийн ашиг сонирхлыг хэрхэн төлөөлөх

  • улс төрийн салбарт эмэгтэйчүүдэд тулгардаг нийгэм, соёлын хориг саадад хэрхэн дүн шинжилгээ хийж, нөлөөллийн тойргоо өргөжүүлэх

  • манлайллын талаарх олон ойлголт, тэдгээрийн сул ба давуу талыг үнэлэх, манлайлах арга барилд суралцсан.

     

Эмэгтэй Төлөөлөгчдийн манлайллын сургалтын үр дүнд: эмэгтэй Төлөөлөгчдийн клуб байгуулагдсан; Налайх дүүрэг болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд орон нутгийн хурлын зардлаар нэмэлт сургалт зохион байгуулах гэж буй; Ховд аймагт улс төрч эмэгтэйчүүдийг нийтэд таниулах телевизийн цуврал нэвтрүүлэг хийгдэж байгаа; Ховд аймгийн Жаргалант сум үүнтэй адил сургалтыг багууддаа зохион байгуулах гэж буй зэрэг олон санал санаачлага гаран хэрэгжиж байна[7].

1.3. 2013-2014 онд явагдсан ИТХ-ын Төлөөлөгчдөд зориулсан суурь сургалтын үр нөлөөний үнэлгээ

ИТХ-ын Төлөөлөгчдөд зориулсан суурь сургалтын үнэлгээг Нийгмийн бодлого судлалын хүрээлэн ТББ-аас хийсэн бөгөөд сургалт явагдаж дууссанаас хойш нэг жилийн дараа буюу боломжит үр дүн харагдах хангалттай хугацааны дараа хийсэн. Нийгмийн бодлого судлалын хүрээлэн ТББ-ын тайланд дурдсанаар[8]:

  • Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээ, чиг үүрэгт нийцсэн системтэй мэдлэг олгосон, Төлөөлөгчдөд цаашдын үйл ажиллагаагаа үр дүнтэй хэрэгжүүлэх үндэс суурийг тавихад чухал нөлөөтэй сургалт болсон.

  • Аймаг, дүүргийн Төлөөлөгчдийн оролцоо, сонирхол нь сумдын хурлын Төлөөлөгчидтэй харьцуулахад бага байв. Тиймээс цаашид дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчдөд зориулсан сургалтын хөтөлбөрийг аймаг, сумдын Төлөөлөгчдийн сургалтын хөтөлбөрөөс ялгаатай боловсруулах шаардлагатай.

Хүснэгт 3

 

Дүүрэг

Аймаг

сум+ ажлын алба

Дундаж

Ирцийн хувь

58.98%

68%

88.97%

72%

 

 

1.4. Швейцар улсад хийсэн нутгийн өөрөө удирдах байгууллагын туршлага судлах аялал

Өндөр хөгжилтэй орнуудын төвлөрлийг сааруулах туршлага, орон нутгийн засаглалын талаар туршлага судлах зорилгоор 10 аймаг, нэг дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, тэргүүлэгчдийн ажлын албаны нарийн бичгийн дарга нар Швейцар улсад аялал хийв. Төлөөлөгчид тус туршлага судлах аялалын хүрээнд Швейцар улсын:

  • Орон нутгийн засаглал, татварын тогтолцоо, шууд ардчилал, иргэдийн оролцооны талаарх туршлага

  • Улс төрийн тогтолцоо, кантон

  • Орон нутгийн түвшин дэх нийтийн үйлчилгээний хүртээмж (цэвэр усны хангамж, эрүүл мэндийн даатгал)

  • Орон нутгийн үйлчилгээний хүртээмж дэх төр хувийн хэвшлийн түншлэл (уран зургийн музей)

  • Хотын нийгэмлэг холбоод, шийдвэр гаргах түвшин дэх тэдгээрийн оролцоотой танилцлаа.

 

Туршлага судлах аялалын үеэр манай улсын орон нутгийн засаглалын асуудалтай уялдуулан тус улсын засаг захиргааны талаарх Үндсэн хуулийн зарчим, түүний хэрэгжилт, жижиг кантон (тойрог, муж)-ийн боломж, эрсдэл, төвлөрсөн бус татварын тогтолцооны давуу тал, хэт улс төржилтөөс сэргийлж, бодлогын залгамж чанарыг хангах засгийн газрыг байгуулах нэгдмэл зарчим, шууд ардчиллын механизм, асуудал шийдвэрлэх түвшин дэх иргэдийн оролцоо, төв засгийн газраас  орон нутгийн засгийн газрын нийгэмлэгийн бие даасан байдал зэрэг асуудалтай танилцсан.[9] Швейцарын орон нутгийн засаглалын талаарх эдгээр мэдээллийг бусад ИТХ-уудтай, тухайлбал, ИТХ-ын төвийн болон зүүн бүсүүдийн чуулган, Дундговь, Хөвсгөл, Өмнөговь аймгуудад сэдэвчилсэн сургалтын үеэр хуваалцсан. Туршлага судлах аялалд оролцсон оролцогчид өөрсдийн аялалаас олж авсан мэдлэгтээ тулгуурлан 2015 оны 9 дүгээр сард Орон нутгийн хөгжлийн хүрээлэн ТББ-ыг байгуулав. Түүнчлэн ИТХ-уудаас боловсруулсан Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд саналаа тусгуулав.

1.5. ИТХ-ын Төлөөлөгчдөд зориулсан сургалтын хөтөлбөрийн инститчлэл

Төслийн үйл ажиллагааны үндсэн гол асуудлын нэг нь институтчлэлийн асуудал юм. Энэ асуудлын хүрээнд:

Орон нутгийн сургагч нар. Төлөөлөгчдийн суурь сургалтын хүрээнд 62 сургагч багш бэлтгэгдсэн бөгөөд эдгээр сургагч багш нар дараагийн томоохон сургалт болох тэргүүлэгчдэд зориулсан сэдэвчилсэн сургалтад ажилласан. Сургагч багш нар 2015 оны 5 дугаар сард болсон сургагч багш нарын III сургалтаар практик жишээгээр баяжигдсан сэдэвчилсэн сургалтын агуулгыг эзэмшсэн. Түүнчлэн сургалтын арга зүйг эзэмшүүлэх, khural.mn цахим хуудасны хэрэглээ,  арчлалт хөгжүүлэлтийн талаар суралцсан.

Төслийн үйл ажиллагааны хэрэгжилт дэх аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын албаны үүрэг оролцоо. ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын албад гурван удаагийн сургалтыг зохион байгуулж ажиллав. Энэ нь тэдний сургалт зохион байгуулах , менежментийн чадавхыг нэмэгдүүлж, засгийн газраас баталсан холбогдох дүрэм журам, зохицуулалтыг мөрдөх, чанарын тайлан гаргах чадавхыг бэхжүүлсэн.

ТББ-уудын үүрэг оролцоо. Одоогоор нутгийн өөрөө удирдах байгууллагын салбарт дөрвөн ТББ үйл ажиллагаа явуулж байна. МНУХ, МБСҮХ нь олон жилийн түүхтэй, төслийн хэрэгжилтийн эхэн үеэс хамтран ажиллаж байсан бол МНУН, ОНХХ нь харьцангуй шинээр байгуулагдсан ТББ юм. МНУН нь үйл ажиллагаагаа нийслэлийн ИТХ-д төвлөрүүлдэг бөгөөд нийслэл, дүүргийн тэргүүлэгчдэд зориулсан сэдэвчилсэн сургалтын зохион байгуулагчаар ажилласан. ОНХХ нь орон нутгийн сургагч багш нарын уялдаа холбоог хангах, Төлөөлөгчдийн сургалтын агуулга, заах арга зүйг боловсронгуй болгох, цаашид энэ талаар мэргэших зорилго бүхий байгууллага юм. Эдгээр ТББ-уудын гүйцэтгэл, техникийн болон менежментийн чадавх, дотоод засаглалын асуудлууд нь төслийн цаашид анхаарах гол асуудлын нэг болж байна.

Цаашдын санхүүжилтийн арга замыг тодорхойлох. ИТХ-ын Төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалт нь дээр дурдсан ололт амжилтыг багтаасан хэдий ч бүрэн дүүрэн боловсруулагдаж, зохицуулагдаагүй байна[10]. Эдгээр асуудлыг хэлэлцэхээр Инститчлэлийн семинарыг 2015 оны 11 дүгээр сард зохион байгуулсан.

Энэхүү хэлэлцүүлэгт институтчлэлийн хэд хэдэн хувилбарыг хэлэлцсэн.

ИТХ-ын сургалтад зориулагдсан төсөв бага, санхүүжилт тулгамдсан асуудал болоод байгаа энэ үед сургалтын агуулгыг хөгжүүлэх, түгээх, сургагч нарыг бэлтгэх явцыг  НӨУБЧБ төсөл хариуцан хэрэгжүүлж байна. “Шинээр сонгогдсон хурлын Төлөөлөгчдийг сургах асуудал нь нутгийн өөрөө удирдах байгууллага бүрийн эн тэргүүний шийдвэрлэх асуудал бөгөөд тэдгээр нь “өөрөө удирдах байгууллага” тул өөрсдийн гүйцэтгэлд хариуцлага хүлээж, сайн үйл ажиллагаатай хурлын ашиг тусаа хүртэнэ”-эхний хувилбар нь сургалтыг ИТХ санхүүжүүлнэ.

Төлөөлөгчдөд зориулсан сургалтын санхүүжилтийг хариуцах дараагийн хувилбар нь УИХ-ын Тамгын газар юм. “УИХ-ын Тамгын газрын төсөвт ИТХ-ын сургалтын төсвийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн санхүүжүүлэх зардлыг тусгаж болох юм.  Хэрэв Нутгийн удирдлагын дэд хороо сургалтыг хариуцахаар зөвшөөрвөл Байнгын хороо ИТХ-ын сургалтын санхүүжилтийн бүхий л асуудлыг цаашид хариуцаж болно.”[11]

ЗГХЭГ, салбарын яамд сургалтын санхүүжилтийг хариуцаж болох санал гарсан ч эдгээр нь хууль эрх зүйн зохицуулалт болон бусад хүчин зүйлээс шалтгаалан цаашид нээлттэй үлдэж байна.

  • Сургалтын хэрэгцээг ИТХ-аас тодорхойлох нь. Төлөөлөгчдөд зориулсан анхдугаар суурь сургалтын хэрэгцээний санал асуулга болон өмнө дурдсан гурван төрлийн сургалтыг зохион байгуулсан туршлагад үндэслэн ИТХ нь сургалтын хэрэгцээг тодорхойлох, хэрэгцээнд суурилсан тогтолцоог тодорхойлох туршлагатай болсон. Тухайлбал, иргэдийн оролцооны асуудлаар тэтгэлэг хэрэгжүүлж буй ИТХ-ууд модераторын сургалт чухал болохыг тодорхойлсон бол зарим хурал ИТХ хяналтын болон төлөөллийн чиг үүргээ гүйцэтгэх замаар орон нутгийн санхүүгийн захиргааны байгууллагыг мэргэшүүлэх, амьдрах чадварын сургалт хэрэгцээтэй байгааг тодорхойлсон. Эдгээр сургалтын хэрэгцээний агуулгыг хөгжүүлэх зарим асуудлыг НӨУБ-ын салбарт үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудад тэтгэлэг хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой болж байна.  ТББ-ын тэтгэлэг нь ИТХ-ын хэрэгцээ шаардлагад тохирсон сургалтын хөтөлбөрийг боловсруулах  чадамж, чадавхыг  нэмэгдүүлэх зорилготой. Энэ талаар дараагийн бүлгээс үзнэ үү.

 


 

ҮР ДҮН 2 & 3: Шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хөхиүлэн дэмжих замаар сонгуульт төлөөлөгчдийн хариуцлагыг нэмэгдүүлж, Орон нутгийн хурлын хяналтын чиг үүргийг бэхжүүлнэ.

2.1. Иргэдийн хандлагын суурь түвшин тогтоох судалгаа.

Иргэдийн хандлагын суурь түвшин тогтоох судалгааг 5 аймаг, 15 сум, 7 дүүрэг, 20 хороог хамруулан 2015 оны 2 дугаар сараас 4 дүгээр сар хүртэлх хугацаанд явуулсан. Судалгаагаар нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх иргэдийн ойлголт, сонгуулийн идэвх оролцоо, мэдээллийг ямар шугамаар хэрхэн олж авдаг, намын жагсаалтаар ИТХ-д сонгогддог талаар үзэл бодлыг тандан тодорхойлов. Түүнчлэн сонгуулийн тогтолцоо нь тэдний төлөөллийг хэрхэн хангаж байгаа, нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүргийг хэрхэн ойлгодог талаар болон бүх шатны ИТХ-ын талаарх олон нийтийн хандлага, үнэлгээг судлан гаргасан.

Судалгаагаар  ИТХ-ын Төлөөлөгчдийн талаарх олон нийтийн хандлага, үнэлгээг хүн амын бүлгүүд, хот, орон нутгаар ялган харуулж, баг, хорооны иргэдийн нийтийн хуралд оролцох иргэдийн идэвх оролцоог тодорхойлон харуулсан. Мөн ИТХ болон иргэдийн харилцааг сайжруулахад бодлого болон практикт анхаарах асуудлыг тодорхойлсон.

Үр дүнгийн хураангуй

 

  • 2012 оны орон нутгийн сонгуульд хөдөөгийн сонгогчдын оролцоо өндөр байв. (орон нутагт-83.1%, Улаанбаатар хотод-66.4%)

  • Төлөөлөгчид ард иргэдийг төлөөлж чадна гэдэгт судалгаанд оролцогсдын 50-иас бага хувь нь итгэж байна. (орон нутагт-46%, Улаанбаатарт-33.6%)

  • Намын жагсаалтаар сонгогдсон Төлөөлөгч ард иргэдийг төлөөлж чадна гэдэгт судалгаанд оролцогсдын 20-иас доош хувь нь итгэж байна. (орон нутагт-18.3%, Улаанбаатарт-13.6%)

  • Хурлын талаар ерөнхий ойлголт доогуур байна. (орон нутагт-29%, Улаанбаатарт-68%)

  • Аймаг, дүүргийн ИТХ-ын шийдвэрийг судалгаанд оролцогсдын 35-аас доош хувь нь нэрлэж байв.  (орон нутагт-23%, Улаанбаатарт-34%)

  • Иргэдийн маш бага хувь нь өөрийн тойргоос сонгогдсон аймаг, нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчийг зөв нэрлэв. (орон нутагт 23.7%, Улаанбаатарт-4.8%)

  • Иргэдийн 15-аас бага хувь нь сум, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчтэй ямар нэгэн асуудлаар уулзаж байсан. (орон нутагт-5%, Улаанбаатарт-14%)

  • Иргэдийн оролцоо тэр дундаа залуучуудын оролцоо жил бүр буурч байгааг Төлөөлөгчид  тэмдэглэж байв.

 

Судалгааны гол үр дүн нь орон нутгийн шийдвэр гаргах явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгцээ, сорилт бэрхшээлийг тодорхойлох явдал байв. Хурлын бүрэн эрхийн хугацаанд түүний чадавхыг бэхжүүлэх явдал нь иргэдийн хэрэгцээ, шаардлагад хариу өгч, олон нийтийн ашиг сонирхлыг ИТХ-ын шийдвэрт тусгах замаар Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах нэг хүчин зүйл болох юм. Төслийн дунд хугацааны үнэлгээгээр НӨУБЧБ төсөл, түүнийг хэрэгжүүлэгч талуудын хувьд энэхүү судалгаа нь залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн Төлөөлөгчдөд голлон анхаарах зэрэг төслийн 2016 оны хэрэгжилтийн явцад төдийгүй төсөл хэрэгжиж дууссаны дараа ч анхаарах асуудлууд, нэн чухал хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон болно.

 

 

2.2. ИТХ-уудын төлөөллийн болон хяналтын чиг үүргийг чадавхжуулах тэтгэлгийн II шат

ИТХ-ын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэг олгох арга хэмжээг 2015 онд хоёр дахь удаагаа хэрэгжүүлэв. 2014 онд хэрэгжүүлсэн туршлагад үндэслэн энэ удаагийн тэтгэлэгт хамрагдагсдын тоо өсч, тэтгэлгийн хэмжээ буурсан. ИТХ-ын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэг нь хангалттай төлөөлөлгүй бүлэг болох  залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хамарч, хамрах хүрээ нь өргөссөн. 2015 онд нийт 28 ИТХ: иргэдийн оролцоо; төрийн үйлчилгээний чанар хүртээмжид хяналт тавих нь; орон нутгийн сангийн хэрэгжилтэд хяналт тавих нь; эмзэг бүлэгтэй ажиллах нь гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр тэтгэлэг хэрэгжүүлж байна.

ИТХ-ын үйл ажиллагааг дэмжих тэтгэлгийн сайн туршлага солилцох уулзалт семинар 2015 оны 11 дүгээр сард зохион байгуулагдав.

 

Хүснэгт 5. Тэтгэлэгт төслүүд (2015)

  

Тэтгэлэгч хэрэгжүүлэгч

Төслийн нэр

1.ИТХ-аас төрийн үйлчилгээний чанар хүртээмжид хяналт тавих нь

1.     

Луус, Дундговь

Засаг даргын Тамгын газрын үйлчилгээний чанар хүртээмжид ИТХ-аас хяналт тавих нь

2.     

Чандмань-Өндөр, Хөвсгөл

"Сум хөгжлийн сан"-н хэрэгжилтэнд ИТХ-аас хяналт тавих нь

3.     

Улиастай, Завхан

Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжинд хяналт тавих

2. Хурлын хяналтын чиг үүргийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх нь

4.     

Хэрлэн, Хэнтий 

“Үдийн цай” хөтөлбөр болон бусад төрийн үйлчилгээнд хяналт тавих нь

5.     

Жаргалант, Баянхонгор

Байнгын хороодын хяналтын чиг үүргийг нэмэгдүүлж, сумын эрүүл мэндийн үйлчилгээ, хүртээмжид хяналт тавих нь

6.     

Өвөрхангай аймаг

Орон нутгийн хөгжлийн сан дахь ИТХ, иргэдийн оролцоо ба хяналт

7.     

Сүхбаатар  аймаг

Баруун-урт, Асгат, Халзан сумын ОНХС-ын хэрэгжилтэд аймгийн ИТХ хяналт тавих, санал зөвлөмжөөр хангах нь

8.     

Хөвсгөл аймаг

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дэргэдэх хороод болон аймгийн иргэний нийгмийн байгууллагаас аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон үндсэн чиглэлийн биелэлтэд тавих хяналтыг идэвхижүүлэх нь

9.     

Баянхонгор аймгийн ИТХ

 

Орон нутгийн хөгжлийн сан дахь ИТХ-ын хяналтын чиг үүргийг бэхжүүлэх нь

3. ИТХ-ын шийдвэрт иргэдийн оролцоог хангах нь

10.   

Хулд, Дундговь 

Нүүдлийн иргэний танхим ба хурлын шийдвэрт иргэдийн оролцоог хангах нь

11.   

Гурвансайхан, Дундговь

Сумын бүтээн байгуулалтын  Сэрсэн тал төсөлд иргэдийн оролцоог хангах нь

12.   

Эрдэнэцогт, Баянхонгор

Эрдэнэцогт сумын ИТХ-аас Иргэний танхимын үйл ажиллагааг идэвхжүүлэх, Иргэний танхимыг явуулын хэлбэрээр ажиллуулах нь

13.   

Баянхонгор, Баянхонгор

Хурлын шийдвэрт иргэдийн оролцоог хангах нь

14.   

Баян-Уул, Говь-Алтай

Иргэдийн оролцооны өнөөгийн байдлын үнэлгээ, цаашдын хэрэгжилт

15.   

Шарга, Говь-Алтай

Иргэний оролцоо-Үе үеийн ИТХ-ын Төлөөлөгчдийн санал, туршлагыг ИТХ-ын төлөвлөгөө, үйл ажиллагаанд тусгах нь

16.   

Жаргалант, Ховд

Иргэний танхимын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй тогтвортой болгох нь

17.   

Дэлгэрхаан, Хэнтий

Иргэний танхимаар дамжуулан иргэдийн боловсролыг дээшлүүлж иргэний оролцоог сайжруулах

18.   

Тариалан, Увс

Явуулын иргэний танхим ажиллуулах, шийдвэрийн төсөлд иргэдийн саналыг тусгах нь

19.   

Хархорин, Өвөрхангай

ИТХ-аас малчдын хорооллыг бий болгох мөн малын таваарлаг чанарыг нэмэгдүүлэх талаар иргэдийн оролцоо санал дээр тулгуурласан бодлого боловсруулах

20.   

Хутаг-Өндөр, Булган

Сумын боловсрол, эрүүл мэндийн дэд хөтөлбөрийг иргэдийн оролцоотой батлах нь

21.   

Чулуут, Архангай

ИТХ-ын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах

22.   

Чингэлтэй дүүрэг

Иргэний оролцоо-гудамжны хурал

23.   

Шивээговь, Говьсүмбэр

Шивээговь сумын хог хаягдын цэгийн менежментийг иргэдийн оролцоотой шийдвэрлэх нь

4. Эмзэг бүлэгтэй ажиллах нь

24.   

Адаацаг, Дундговь

Нийгмийн эмзэг бүлэгт зориулсан амьдрах ухааны сургалт

25.   

Эрдэнэбулган, Хөвсгөл

ИТХ-ын шийдвэрт нийгмийн эмзэг бүлгийн саналыг хүргэх-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж ажиллах

26.   

Баянчандмань, Төв

Өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжиж ажиллах

27.   

Хов аймаг ИТХ

ИТХ-аас Буянт сумын эмзэг бүлгүүдийг дэмжиж ажиллах нь

5. залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нь

28.   

Гурванбулаг, Баянхонгор

НӨУБ-ын үйл ажиллагаанд залуучуудын оролцоо, ойлголт, мэдээллийг нэмэгдүүлэх нь

 

2.3. ИТХ-ын үйл ажиллагааг дэмжих тэтгэлгийн үр нөлөө

 

2.4. НӨУБ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын тэтгэлэг

Өмнө 1.Х хэсэгт товч дурдсан ТББ-ын тэтгэлэг нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхжуулах, бэхжүүлэх чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагуудыг дэмжих, Төлөөлөгчдөд зориулсан сургалтын арга хэрэгслийг хангах зорилгоор төслийн зүгээс шинээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа юм. Тиймээс тэтгэлгийн үндсэн шалгуурын нэгийг НӨУБ-ын чиглэлээрх ТББ байх гэж тодорхойлсон бөгөөд 2015 онд таван ТББ тэтгэлэгт хамрагдаад байна.

Хүснэгт 6. Тэтгэлэгт хамрагдсан ТББ-ууд

 

ТББ

Сургалтын гарын авлага, хөтөлбөр

1

Монголын нутгийн удирдлагын холбоо

ИТХ-ын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх арга зүй, арга хэрэгсэл

2

Тунгаамал төв

 

ИТХ-ын үлгэрчилсэн журам

3

Иргэдийн боловсролын төв

ИТХ-ын талаар иргэдэд зориулсан гарын авлага

 

4

Монголын баг, сумдын үндэсний холбоо

ИТХ-аас иргэдтэй харилцах арга зүй

 

5

Орон нутгийн хөгжлийн хүрээлэн

Сайн туршлагын ном бэлтгэх

 

 

ҮР ДҮН 4: Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулна.

 

4.1. www.khural.mn цахим хуудас

Кhural.mn цахим хуудас нь ИТХ-ын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, бүх шатны хурлуудын хооронд мэдлэг, мэдээлэл, туршлага  хуваалцах зорилготойгоор 2014 онд ашиглалтад орсон. Туршлага судлах, дэд хуудасны мэдээллийг шинэчлэх зэргээр хурлуудын вэбсайтын хандалт 2015  онд нэмэгдсэн нь цахим хуудасны статистикаас харагдаж байна.  (Хавсралт 2).  2015 оны 11 сарын байдлаар khural.mn-ий 365 дэд цахим хуудаст 16.659 нийтлэл тавигдаж,  3.969.609 хандалт бүртгэгдсэн байна. Дархан-Уул аймгийн хурал 800 гаруй мэдээлэл, ярилцлага, нийтлэлийг дэд сайтдаа нийтэлснээр тэргүүлж байна. Түүнчлэн ИТХ-ууд ил тод байдлыг хангах үүднээс хурлын  ажиллагааны талаарх мэдээлэл, ИТХ-ын тогтоол, шийдвэрийг  цахим хуудаст байрлуулж хэвшив.

Цахим хуудасны админ бэлтгэх гурав дахь удаагийн сургалт 2015 оны 4 дүгээр сард зохион байгуулагдав.

 

Цахим хуудас хөгжүүлэх II уралдаан ИТХ-ын дунд 2015 оны  10 дугаар сард  зарлагдаж, 53 хурал уралдаанд оролцохоор бүртгүүлэн, тавигдсан шаардлагын дагуу нийтлэлийнхээ чанар стандартыг сайжруулан ажиллаж байна.  Уралдааны үр дүнд нэг сард 1800 гаруй нийтлэл нийтлэгдсэн амжилт гарав.

 

4.2. Бүсийн чуулга  уулзалт

Бүсийн чуулга уулзалт нь тухайн бүсийн аймгуудад бие биенээсээ суралцах,  туршлага солилцох, нийтлэг боломж, сорилт бэрхшээлийн талаар хэлэлцэж, нэгдсэн шийдлийг боловсруулах боломжийг олгодог бөгөөд албан бус уур амьсгалд, харилцан тэгш боломжтойгоор НӨУБ-ын ашиг сонирхлыг төлөөлдөг.

 

Төвийн, зүүн, баруун бүсийн  аймгуудын гурван удаагийн бүсийн чуулга уулзалт 2015 оны 5, 6, 9 дүгээр саруудад зохион байгуулагдав. ЗЗНДНТУТ хуулийг шинэчлэн боловсруулж буйтай холбогдуулан эдгээр чуулга уулзалтын үеэр энэ хууль болон Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийн талаар голчлон хэлэлцсэн.

 

4.3. НӨУБЧБ төслийн дунд хугацааны хяналт-үнэлгээ

Tөслийн дунд хугацааны хяналт-үнэлгээг 2015 оны 10 дугаар сард бие даасан зөвлөх ажилтан хийж гүйцэтгэв. Уг хяналт-үнэлгээний тайланд төслийн явц, хэрэгжилтийг ерөнхийд нь сайшааж, цаашид анхаарах хэд хэдэн асуудлыг дэвшүүлсэн. [12]

4.4. ШХА-ын бусад төслүүдтэй хамтран ажиллах

Төслийн жилийн ажлын төлөвлөгөөнд бусад төслүүдтэй хамтран ажиллах (НҮБ-ын сайн дурын ажилтан) зардлыг тусгасан бөгөөд  2015 онд 15 хамтын үйл ажиллагааг төсвийн болон үйл ажиллагааны давхцалгүйгээр хэрэгжүүлсэн.

Хүснэгт 7

Огноо

Үйл ажиллагаа

Үр дүн, санал

2015 оны 1-3 дугаар сар

“Нэг цэгийн үйлчилгээ” төсөлд аймгийн төсвийн талаар мэдээллийг олж авахад туслах

11 аймаг мэдээлэл ирүүлсэн.

Өнгөрсөн оны адил мэдээлэл цуглуулахад хүндрэлтэй байв.

НӨУБЧБ төсөл аймгийн ИТХ-ын ажлын албадад имэйлээр хандсан ч бүрэн хариулт аваагүй. Үүнд төслийн нэгж сэтгэл дундуур байгаа болно.

2015 оны 1-р сар

“Орон нутгийн түвшинд иргэний оролцоог дэмжих төсөл”-ийн Харилцан суралцах семинар

Иргэдийн бүлгүүдийн сайн туршлагын талаар хэлэлцсэн “Орон нутгийн түвшинд иргэний оролцоог дэмжих нь” төслийн семинарт оролцов. Эдгээр иргэний бүлгүүдийг ИТХ-ын шийдвэр гаргах явц дахь иргэдийн оролцоог хангах хүрээнд олгогдох тэтгэлэгт хамруулах талаар ажиллана.

2015 оны 3-р сар

ESEC төсөл, Гамма агентлагын сургагч нар Khural.mn цахим хуудасны админ бэлтгэх сургалтад оролцов

Төслийн сургалт./2 цаг/

НӨУБЧБ төслийн нэгжээс Байгль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь төслийн нэгжийг 3 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Их тэнгэр цогцолборт болсон сургагч багш нарын сургалтад урьж оролцуулсан нь ИТХ, байгаль хамгааллын ажлын уялдаа холбоог харуулах зорилготой байсан. ШХА-ын зөвлөмжийн дагуу ГАММА гэрэл зургийн студи Хурлын админуудад зориулан богино хэмжээний сургалт явуулсан.

2015 оны 3-4 дүгээр сар

 “Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих” төслийг ИТХ-ын хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээллээр хангаж, Харилцан ойлголцлыг санамж бичиг байгуулсан.

Харилцан ойлголцлын санамж бичиг батлагдсан.

2015оны 5-р сар

Сайн засаглалын асуудлаарх бүсийн чуулга уулзалтыг Ховд аймагт Эрчим хүчний үр нөлөөний төсөл, ШХА-тай хамтран явуулав.

НӨУБЧБ төслийн нэгж, НҮБХХ семинарт оролцсон.

Сайн засаглалын асуудлаарх бүсийн чуулга уулзалт амжилттай явагдсан тухай мэдээллийг нийтэлсэн.

2015 оны 5-р сар

Бүсийн эмэгтэйчүүдийн семинарыг Завхан аймагт Эрчим хүчний үр нөлөөний төсөл,  Орон нутгийн түвшинд иргэний оролцоог дэмжих төсөл, НҮБХХ-тэй хамтран явуулав.

НҮБХХ-ийн жендерийн сасуудал хариуцсан ажилтан семинарт оролцсон.

2015 оны 5-р сарын 12-14

ШХА, “Орон нутгийн түвшинд иргэний оролцоог дэмжих төсөл” сэдэвчилсэн сургалтын сургагч багшийг бэлтгэх сургалтад оролцов.

Орон нутгийн түвшинд иргэний оролцоог дэмжих төсөл”-өөс сургалтын арга зүйн талаар хагас өдрийн сургалт явуулав.

2015 оны 5-р сарын 16-17

Дархан хотод бүсийн чуулга уулзалт  болов.

ШХА

Дархан хотод болсон ЗЗНДНТУТ хуулийн хэлэлцүүлэгт ШХА-с оролцов.

2015 оны 6-9 дүгээр сар

Эмэгтэйчүүдийн манлайллын сургалт

Орон нутгийн түвшинд иргэний оролцоог дэмжих төсөл, Эрчим хүчний үр нөлөөний төсөл,Тогтвортой уул уурхай төсөл, ШХА

Эрчим хүчний үр нөлөөний төсөл,Тогтвортой уул уурхай төслөөс Эмэгтэйчүүдийн манлайллын сургалтад хамрагдав.

2015 оны 9-р сарын 24-25

Эмэгтэйчүүдийн манлайллын сургалт-Баянхонгор аймаг, Эрчим хүчний үр нөлөөний төсөл,Тогтвортой уул уурхай төсөл

Эрчим хүчний үр нөлөөний төсөл-1, Тогтвортой уул уурхай төсөл-5 хүн

2015 оны 10-р сарын 8-9

Эмэгтэйчүүдийн манлайллын сургалт-Дорноговь аймаг, Тогтвортой уул уурхай төсөл

Тогтвортой уул уурхай төсөл-5 хүн

2015 оны 10-р сарын 29-30

Эмэгтэйчүүдийн манлайллын сургалт-Хэнтий аймаг, Тогтвортой уул уурхай төсөл-5 хүн

Тогтвортой уул уурхай төсөл-5 хүн

2015 оны 10-р сарын 16-31

Ногоон алт төслийн хүрээнд “Орон нутгийн оролцогчдын хамтын ажиллагаа, харилцаа холбоог хэрэгжүүлэх замаар бэлчээрийн менежментийг чадавхжуулах нь” сэдэвт семинарыг зохион байгуулав.

Ногоон алт-6 аймаг, 126 сумын 126 Төлөөлөгч /аймаг, сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг/, Оюу толгой, бусад оролцогчид.

694 хүн оролцож, Ногоон алт хөтөлбөрөөс 8 сая төгрөг зарцуулсан, бэлчээрийн менежментэд тулгарч буй асуудлыг хэлэлцсэн үр өгөөжтэй арга хэмжээ болов.

2015 оны 11-р сарын 06

Иргэдийн оролцооны тайлангийн нээлт

ШХА

Нээлтийн арга хэмжээнд ШХА, Тогтвортой амьжиргаа төсөл, Хотын засаглал төсөлөөс оролцов. 

Tentative

ШХА-ын Хотын засаглал төсөлтэй хамтын ажиллагаа

Хотын засаглал төсөл хороо/хурал

НӨУБЧБ төсөл  нийслэлийн дүүргийн хэмжээнд хамтран ажилласан.

 

 



[1] Азийн хөгжлийн банк (2008). Үнэлгээний судалгаа: Шилжилтээс үсрэлтэнд, АХБ, Манила.

[2]  “Орон нутгийн төсвийн аргачлал батлах тухай” Засгийн газрын 2012 оны 9 сарын 15-ны 30-р тогтоолоор “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон орон нутгийн хөгжлийн сангаас олгох орлогын шилжүүлэг тооцох аргачлал" баталсан.     

[3]УИХ-аар батлагдсан 2013 оны төсөвт орон нутгийн төсвийн ний орлого 1,813.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10.3%- тай тэнцэж  байна. (2011 онд 4.8% байсан). Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санг  247.6 тэрбум байхаар тусгажээ. Энэ нь сум бүрт ойролцоогоор 450 сая төгрөг буюу өмнөх үеийнхээс 4-5 дахин их орлоготой байна гэсэн үг юм.         

[4] 2008 оны сонгуулийн үр дүнд аймгийн ИТХ-ын нийт төлөөлөгчийн 59.8% нь МАН, 39.4% нь АН, 0.8% нь бие даан нэр дэвшигч, нийслэлийн ИТХ-ын 80% нь МАН, 20% нь АН байв. 2012 оны сонгуулийн үр дүнд  аймгийн ИТХ-ын 44.8% АН, 50.9% нь МАН, 2.7% нь Шударга ёс эвсэл, 0.7% нь бие даан нэр дэвшигч, нийслэлийн ИТХ-ын 45 суудлын 26-г АН, 14-г МАН, 4-г нь МАХН, 1-г нь ИЗНН авчээ.  

 

[5] 2008 оны сонгуулиар 60% нь шинэчлэгдсэн. Засгийн газрын ХЭГ-ын тооцож байгаагаар 2012 оны сонгуульд 80% нь шинээр сонгогдох төлөвтэй байна.

[6] ИТХ-ын Төлөөлөгчдөд зориулсан үндэсний суурь сургалтын талаарх Төслийн хяналт-үнэлгээний тайлан. 2013 он.

[7] “МонФемНет” ТББ-ын “Нутгийн удирдалагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтын тайлан, 2015 он.

[8] ИТХ-ын  Төлөөлөгчдөд зориулсан суурь сургалтын үр нөлөөний үнэлгээний тайлан. 2015 оны 11 дүгээр сар.

[9] НӨУБЧБ төсөл, Нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллийн Швейцар улсад хийсэн аялалын тайлан

[10] НӨУБЧБ төсөл, “ИТХ-ын Төлөөлөгчдөд зориулсан сургалтыг инститчлэх нь” семинарын тайлан. 2015 он

[11] НӨУБЧБ төсөл, Дунд хугацааны хяналт-үнэлгээний тайлан, 2015 оны 11 дүгээр сар

[12] НӨУБЧБ төсөл, Дунд хугацааны хяналт-үнэлгээний тайлан, 2015 оны 11 дүгээр сар

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%