Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Орон нутгийн хөгжлийн сан дахь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн оролцоо ба хяналт тэтгэлэг

2016-01-14

Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь (ИТХ) “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь”  төслийн хүрээнд “Орон нутгийн хөгжлийн сан  дахь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн оролцоо ба хяналт” тэтгэлгийг хэрэгжүүлжээ.

Тэтгэлэгийн хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөө, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хянан шалгах чиг үүргийн дагуу сумдад ажиллах хяналт,  шалгалтын ажлын хэсгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 09 сарын 16-ний 61 дүгээр тогтоолоор батлан байгуулсан.

Уг тогтоолын дагуу сумдыг бүсчилэн хувааж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр ахлуулан төлөөлөгч, мэргэжлийн байгууллагын хүмүүсээс бүрдсэн 4 ажлын хэсэг гарч ажиллаад байна.

Ажлын хэсгүүд 2015 оны улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлууд, аймаг, сумдын ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудын төлөвлөлт, гүйцэтгэлийн явцад хяналт хийх, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас зарласан “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд орон нутагт зохион байгуулж буй ажлын үр дүн, гүйцэтгэлд үнэлэлт өгөх, орон нутагт алт олборлож буй ААНэгжүүдийг нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд холбогдох хуулийн заалт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг шалгаж илэрсэн зөрчлийг арилгуулах зэрэг зорилготой ажилласан. Жил бүрийн  хяналт шалгалтыг зохион байгууласанаар хөрөнгө оруулалтын ажлын чанар, гүйцэтгэгч компаниудын хариуцлага сайжирч байна.

Мөн тэтгэлэгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.4 дэх заалтад үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэнийг оролцуулана гэж заасны дагуу сумдын  үнэлгээний хороонд иргэний төлөөлөл оролцуулан ажиллуулж байгаа эсэх талаар аймгийн 19 сумаас судалгаа авч нэгтгэлээ.

Судалгааны дүнгээс харахад үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд иргэний төлөөллийг оролцуулдаг ч ИТХ-ын нарийн бичгийн дарга, төрийн албан хаагчдаас болон холбогдох мэргэжлийн хүмүүсийг томилон оролцуулдаг байна. 4 сум  ИТХ-ын төлөөлөгчдөөс оролцуулдаг, бусад сумд нь огт оролцуулдаггүй байна.

Дээрх судалгааг дүгнэхэд иргэдийн төлөөллийг үнэлгээний хороонд оруулж ажиллуулдаггүй, зарим эрх бүхий албан тушаалтан иргэдийн төлөөллийг оролцуулах талаарх мэдээлэл дутуу байна. Сумдын ИТХ-ын төлөөлөгч нараас тогтмол оролцож байвал энэ нь иргэдийг төлөөлөх, хяналт болох хэдий ч оролцуулдаг сум цөөхөн байна.

Нэг талаас үнэлгээний хороонд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх суурь мэдлэг олгох сургалтанд хамрагдаж А3 гэрчилгээтэй  эрх бүхий хүн оролцох эрхтэй байдаг. Харин энэ чиглэлээр мэргэшсэн эрх бүхий иргэд сумдад байхгүйн улмаас иргэдийн төлөөллийг оролцуулах боломжгүй байна. Тиймээс хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах, иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх үүднээс сум бүрээс төлөөллийг сонгож нийт 24 иргэнийг сургалтанд хамруулаад байна.

Сум бүрээс төлөөлүүлэн иргэний хяналтын багийн гишүүд болон иргэний төлөөллийг худалдан авах ажиллагаанд мэргэшүүлэх ажил хийгдсэнээр иргэдийн оролцоо, хяналт тогтмол болж, хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын чанар, үр дүн сайжирч, иргэдэд хүртээмжтэй болно. Мөн төсвийн тухай хуулийн хэрэгжилт нэмэгдэж ил тод байдал хангагдаж, иргэдийн дундах төсөв, хөрөнгө оруулалтын ажлуудын мэдээлэл илүү хүртээмжтэй болох болно.  Иргэдийг сургалтанд хамруулж, мэргэшүүлэх ажил хийгдсэн төслийн хүрээнд бий сайн туршалга болсон гэж үзэж байна.

 Сум, орон нутагт Улсын болон орон нутгийн төсөв, хандив тусламж, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын төсөв, гүйцэтгэгч, болон хэрэгжүүлж буй эх үүсвэрийн талаарх мэдээлэл муу байдаг. Тйимээс ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудыг хаягжуулах шаардлага гарч байна. Дээрх ажилд төсөв, хөрөнгө шаардлагагүй бөгөөд зөвхөн тендерийн бичиг баримтын гэрээний нөхцөлд хаягжилт хийсэн байх гэсэн  шаардлага нэмж оруулах мөн хаягжилтийн  стандартыг тухайн орон нутаг тогтоож өгөөд  хэрэгжүүлэх боломжтой юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%