Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сумын боловсрол, эрүүл мэндийн дэд хөтөлбөрийг иргэдийн оролцоотой батлах нь тэтгэлэг

2016-01-14

Булган аймгийн Хутаг –Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх  нь” төслийн хүрээнд  Сумын боловсрол, эрүүл мэндийн дэд хөтөлбөрийг иргэдийн оролцоотой батлах нь тэтгэлэгийг хэрэгжүүлжээ.  

Тус сум нь 2013 онд аймгийн тэргүүний сум болсон. 2014 онд аймагтаа 2 дугаар байранд орсон ажлын амжилттай ажиллаж байна.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь/ ИТХ/ 21 төлөөлөгч,7 тэргүүлэгчтэй. Үүнээс эмэгтэй төлөөлөгч 5 байдаг.ИТХ-ын хяналтын 5 хороо хурлын дэргэд үйл ажиллагаа явуулж,  батлан гаргасан бодлого шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавин ажилладаг.

2015 онд сумын ИТХ-аас ”Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх” зорилт тавин ИТХ-аар хэлэлцэгдэх асуудал бүрт иргэдэс санал авч,хэлэлцүүлэг зохион байгуулан, иргэдэд  сургалт хийж гарын авлага тараах ажлыг төлөвлөгөөний дагуу хийсэн.

Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд:

Төсөл хэрэгжүүлэгч багийн гишүүд хуралдан үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлав. “Сумын боловсрол, эрүүл мэндийн дэд хөтөлбөрийг иргэдийн оролцоотой батлах нь” төсөл хэрэгжүүлэгч багийн ажлын хэсгийн ахлагч П.Лхавга-Очир ИТХ-ын төлөөлөгчид, албан байгууллагын удирдлагуудад тэтгэлгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл, танилцуулага хийсэн.

Сумын 5 багийн иргэдийн дунд сумын хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийн талаарх өнөөгийн байдлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулж цаашид хэрхэн үр өгөөжтэй ажиллах талаар хэлэлцлээ.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийн талаар 9 асуулга бүхий санал асуулга боловсруулан таван багийн 500 иргэнээс санал авч нэгтгэн дүгнэлт гаргасан.

1.Эмнэлгийн тусламж үйлчилгээ ямар түвшинд явагдаж байна вэ?

Хангалттай сайн -32,8%, дунд зэрэг-49,6%, хангалтгүй -13,7%.

2.Эмнэлгий мэргэжилтнүүдийн ёс зүй, зан харильцаа, хандлага, соёл ямар байна вэ?

              Сайн-37,4%,дунд-42,2%, хангалттгүй -14,2%.

3.Эмнэлгийн тусламж, үйлчилгэээг иргэдэд чанар, хүртээжмтэй хүргэхэд гол тулгамдаж буй асуудал таны бодлоор ямар байна вэ?

  • Эмчилгээ, оношлогооны орчин үеийн багаж тоног төхөөрөмж дутагдалтай

  • Мэс засал, хүүхдийн эмч зэрэг нарийн мэргэжлийн их эмчээр хангагдах

  • Эмч нарыг мэргэшүүлэх сургалтанд хамруулах

  • Нийгмийн эрүүл мэндийн  салбар зөвлөлийн үйл ажилагааг тогтмолжуулах

  • Тусламж үйлчилгээний нэр төрлийг олшруулах

  • Алслагдсан айл өрхүүдийн болон багуудад эргэлт, хяналт хийхэд шатахууны хүрэлцээ дутмаг

  • Сургалт сурталчилгаа дутмаг

  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх арга  барил дутмаг гэх зэрэг саналуудыг иргэд гаргажээ.

Сумын иргэдийн дунд одоо тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцүүлэн гарсан саналыг хөтөлбөрт тусгуулахаар санал болгов.

Үүнд:

  • Сум дундын эмнэлгийг дотоод сүлжээтэй болгох, алсын зайн оношлогоо хийх

  • Сумын хүн амын 90-ээс доошгүй хувийг эрт илрүүлэлтийн оношлогоонд хамруулах

  • Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг улирал тутам хийж байх

  • Багуудын иргэдэд улиралд тутам  хяналт, урьдчилан сэргийлэх үзлэг хийх

  • Ахмад настан , хөгжлийн бэршээлтэй иргэд, эх хүүхдийн үзлэг хяналтыг сайжруулах, тогтмолжуулах

  • Эмчилгээ тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, шинэ арга технологи нэвтрүүлэх

  • Эмийн бус эмчилгээний өрөөтэй болох гэх зэрэг саналуудыг үндэслэн ИТХ-ын 2015 оны 20  дугаар хуралдаанаар хэлэлцэн 44 ажлыг төлөвлөн ,6 зорилттой хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүнгээ тодорхойлон 2015 оны 11 сарын 24-ны 52 дугаар тогтолоор батлуулсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%