Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэтгэлэгийн мэдээ

2016-01-14

Хэнтий аймгийн  Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  тэтгэлэгийн мэдээ

“ Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь ” төслийн хүрээнд Хэнтий аймгийн  Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас (ИТХ) “Сумын ИТХ-ын бодлого үйл ажиллагааны үнэлэмжийг дээшлүүлэх нь” өдөрлөгийг сумын 5 багт зохион байгуулжээ.  Өдөрлөгт нийт 500 –аад хүн оролцсон бөгөөд өдөрлөгийн үеэр багуудын Засаг дарга нар хийсэн ажлаа иргэдэд танилцуулж,  ИТХ-ын үйл ажиллагааны тухай мэдээлэл хийж,  иргэдэд болон баг сумын хэмжээнд  тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцаж, санал солилцов.

Түүнчлэн Хэрлэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг 2015 оны 11 сарын 14 -нд Тахилгат тосгоны 8-р багт хийлээ. Нээлттэй хуралдаанд 47 иргэн, багийн Засаг дарга , тосгонд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлсон. Уг хурлаар цэцэрлэгийн барилгын дээврийн засвар бусад асуудлыг хэлэлцэв.

Хэрлэн сумын ИТХ-ын  Төлөөлөгчдийн 10 дугаар нээлттэй хуралдааныг баг дээр иргэдийн дунд хийж,  2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, багийн хилийн цэс тогтоох асуудлыг хэлэлцэв.

Иргэдийн дунд “Та өөрийн багийн ИНХ-ын үйл ажиллагаанд оролцдог оролцоогоо үнэлэнэ үү” гэсэн 16 асуулга бүхий судалгаа хийсэн.

 Судалгаанд эмэгтэй 370, эрэгтэй 245 хүн, ажилтай иргэд 230, ажилгүй 385 иргэд тус тус хамрагдсан.Багийн ИНХ-ын ажлыг 204 хүн сайн,308 хүн дунд, 103 хүн хангалттгүй гэж дүгнэсэн.

Хэрлэн сумын ИТХ-д та санал, хүсэлт өргөдөл гомдол гаргаж байсан уу гэсэн асуултад нийт оролцогчдын 56  хүн нь тийм , 559 хүн  нь үгүй гэж хариулжээ.Сумын ИТХ-ын тогтоол шийдвэрүүд танд хэрхэн хүрдэг вэ гэсэн асуултад: Мэдээллийн самбар, багийн нийгмийн ажилтнаас авдаг гэж хариулсан байна.

Энэ асуулгаас харахад Багийн ИНХ болон сумын ИТХ, түүний тэргүүлэгчдийн хурлаас гарч байгаа тогтоол шийдвэрүүдийг иргэдэд хүргэх талаар баг, Багийн ИНХ, сумын ИТХ тодорхой ажлуудыг зохион байгуулах шаардлагатай гэдгийг харуулсан.

Төрийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны чанар , хүртээмж, үр дүнг хэрхэн үнэлдэг вэ? Гэсэн асуулгад 161 хүн сайн,280 хүн дунд,174 хүн хангалтгүй гэсэн санал өгсөн.

Танай багаас сонгогдсон иргэдийн төлөөлөгчид багийн иргэдтэй хэрхэн ажилладаг вэ гэсэн асуулгад: 184 хүн сайн,273 хүн дунд, 158 хүн хангалттгүй гэсэн хариулт өгсөн.

Танай өрх, багт тулгамдаж байгаа санал асуудлууд: Нохой муур устгах, худагийн тоог нэмэгдүүлэх, эмнэлгийг бөөрний аппараттай болгох, цэвэр усын шугам татах, иргэд гадаад орчноо тохижуулах гэх зэрэг  олон асуудлыг дэвшүүлэн гаргажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%