“Иргэний оролцоо-Үе үеийн ИТХ-ын Төлөөлөгчдийн санал,
туршлагыг ИТХ-ын төлөвлөгөө, үйл ажиллагаанд тусгах нь” тэтгэлгийн тухай
Говь-Алтай
аймгийн Шарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Нутгийн өөөрөө удирдах
байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Иргэний оролцоо-Үе үеийн ИТХ-ын Төлөөлөгчдийн санал,
туршлагыг ИТХ-ын төлөвлөгөө, үйл ажиллагаанд тусгах нь” сэдвээр хэрэгжүүлсэн
юм.
Н.Идэрмөнх ахлагчтай
–Төрийн байгуулалт эрх зүйн хороо, Г.Ариунбаяр ахлагчтай- Төсөв санхүү, эдийн
засгийн хөгжлийн хороо, М.Тунгалагтамир ахлагчтай- ХАА, үйлдвэрлэл, байгаль
орчин, нийгмийн бодлогын хороод тус тус Шарга сумын ИТХ-ын дэргэд ажилладаг.
Сумын ИТХ-ын захирамжаар
2015 оны 9 дүгээр сард тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг
байгуулагдсан.
Сумын хөгжлийн болон орон
нутагт тулгамдсан асуудлаар иргэдийн саналыг авч, байгууллагын үйл ажиллагааг
иргэдээр үнэлүүлж, гарсан саналд үндэслэн цаашдын бодлого зорилтоо шинэчлэн
тодорхойлов.Санал асуулгад сумын нийт өрхийн 35% буюу 225 өрх оролцсон.
Иргэн танд тулгамдаж буй
асуудлууд:
1.Та Хурлын байгууллагыг цаашдаа аль асуудалд илүү
анхаарч ажилласай гэж хүсч байна вэ?
А. Мал аж
ахуйн үйлдвэрлэлийн хөгжил-104
Б. Газар
тариаланг хөгжүүлэх -37
В.Төрийн
үйлчилгээг чанартай хүртээмжтэй болгох-22
Г.Төсөл
хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн-45
Д.
Сургалт сурталчилгаа-17
2. Ард иргэдийн
оролцоонд тулгуурлан хийж хэрэгжүүлэх нэн шаардлагатай 3 ажлын санал ирүүлнэ
үү?
А.Ажлын байр нэмэгдүүлэх-53
Б.Хогийн цэг, мал нядалгааны цэгийн цэвэрлэн
тохижуулах-87
В.Тэгшийн даланг сэргээх-34
Г.Хайгуулын талбай, бэлчээрийг нөхөн сэргээх-76
Д. Төсөл хөтөлбөрт иргэдийг хамруулах-23
Е.Баруун голын усыг боох-8
Ё. Худаг гаргах-11
З.Төрийн үйлчилгээг чанартай болгох-6
3. Сум орон нутгийн
хөгжилд хамгийн саад болж байгаа зүйл аль нь вэ? Эрэмблэнэ үү
А. Төрийн албан хаагчдын буруу мэдээлэл, шударга бус
ажиллагаа-II
Б. Мэдээлэл тутмагаас иргэдийн оролцоо сул-I
В. Хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн үр дүн муу-III
Г.Хууль эрх зүйн орчин – IV
4.Сумын хөгжлийн
сан, Орон нутгийн хөгжлийн сангуудын үйл ажиллагаа.
ОНХС-гийн хөрөнгийг
сумын ИТХ-аас зөв зүйлд хуваарлаж чадсан уу?
А. Чадсан-57
Б. Төдийлөн оновчтой бус-78
В.Огт чадаагүй -29
5.Сум хөгжүүлэх
сангаас зээл авсан хэдэн өрхийн амьжиргаа бодитоор дээшилсэн гэж үздэг вэ?
А.1-3 өрхийн -14
Б.4-6 өрхийн -31
В.7-10 өрхийн -37
Г.10-15 өрхийн -38
6.Сумын ИТХ-ын үйл
ажиллагааны талаарх иргэн таны санал
Сумын ИТХ-аас
зохион байгуулдаг дараах ажлуудын алийг илүү сайн мэдэх вэ?
А.Төлөөлөгчдийн нээлттэй өдөр -47
Б.Хэлэлцүүлэг-33
В.Хууль сурталчлах ажил-28
Г.Хяналт шалгалт-39
Д. Бусад-24
Хурлын төлөөлөгчид сонгогдсон тойргийнхоо иргэдтэй уулзаж
4 багийн нийт 62 өрхтэй ярилцлага хийсэн. Иргэдээс авсан саналуудыг нэгтгэн 32
асуудлыг цаашдаа ажил хэрэг болгох шаардлагатай гэж тодорхойлсон. Үүний нэг нь
хөтөлбөр хэрэгжих хугацаанд мал нядалгаа, хогийн цэгийг 2015 оны 10 дугаар
сарын 19-21 нд 107 иргэний тусламжтайгаар тохижуулсан.
Төрийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах болон
бүлэг байгуулах сургалт,төлөөлөгчдийн
нээлттэй өдөрлөг, хяналт шалгалтын ажлуудыг тус тус хийж, үе үеийн төлөөлөгчдийн
анхдугаар зөвөлгөөнийг амжилттай зохион байгуулсан.