Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Номгон сум: Сумын танин мэдэхүйн толь ном хэвлэгдэн гарлаа

2016-02-22

Номгон сумын Дэрсэнэ-ус багийн уугуул, Бэсүд овогт Сэргэлэнгийн Түвшинжаргал Номгон сумын танин мэдэхүйн толь  номыг санаачилан гаргаж анхны номоо уншигчдийн хүртээл болгоход бэлэн болгожээ. Энэхүү номыг эдийн болон соёлын үнэт өвийг хойч үедээ таниулах зорилгоор  Номгон сумын түүх, археологи, зан заншил, байгаль газарзүй, ургамал, ан амьтан, оюуны болон эдийн соёл, сүм хийдийн үүсэл хөгжлийн талаарх архивын түүхэн баримт, аман судалгаа, хээрийн судалгааны ажлын материалуудад тулгуурлан бичсэн байна. Тус номыг бүтээх, хэвлүүлэхэд  Номгон сумын уугуул, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхиий захирал, Номгон сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ц.Даваацэрэн ивээн тэтгэж, дэмжин ажилласан баөйна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%