Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Монгол Улсад Ил тод байдал, Засаглалыг бэхжүүлэх нь” төсөл

2016-03-21

Монгол улс дахь сүүлийн 20 гаруй жилийн улс төр, эдийн засаг болон нийгмийн хурдацтай өөрчлөлтүүд нь ардчиллын хүчтэй суурийг тавьж, уул уурхайгаар жолоодуулсан эдийн засгийн өндөр өсөлтийг бий болгосон үр дүнтэй билээ. Гэсэн хэдий ч Монгол Улс нь засаг захиргааны үйл ажиллагаа дорой, ил тод бус, хариуцлагын тогтолцоо сул болон авлига гэх мэт засаглалын олон сорилтуудтай тулгарсаар л байна. Эрх ашгийн зөрчилдөөнүүд нь улс төр, эдийн засгийн сүлжилдсэн нийтлэг ашиг сонирхлууд байдаг байна.

Сүүлийн үеийн сонгуулиудын үр дүнд, Монголчуудын өөрсдийнх нь өмчилж, жолоодож бий болгосон шинэчлэлийн хүчин чармайлтууд хувьд боломж, бололцооны чухал цонх нээгдэж, Монгол улсад  засаглалын болон улс төрийн шинэ орчин хөгжиж байна. Монгол улс дахь улс төр болон эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэхэд,  “Монгол улсад Ил тод байдал, Засаглалыг бэхжүүлэх нь” хөтөлбөр нь хяналт шалгалтын болон тэнцвэржүүлэлтийн зарчмуудыг дэмжихийн зэрэгцээ илүү ил тод, хариуцлагатай захиргаа болон эрх зүйн орчинг бий болгох замаар ардчилсан засаглалыг батжуулах зорилготой юм.

“Монгол Улсад Ил тод байдал, Засаглалыг бэхжүүлэх нь” хөтөлбөр нь захиргааны шинэтгэлийг сайжруулахад, авлигын эсрэг тэмцэх хүчин чармайлтуудыг дэмжихэд Монголын Засгийн газарт туслалцаа үзүүлнэ. Эдгээр зорилтуудад хүрэх нь эдийн засгийн үр ашиг нь нийгмийн бүх л салбарт хүрдэг байдлыг хангаж, улс орны эдийн засгийн урт хугацааны тогтвортой байдалд хувь нэмэр оруулан, дэлбээлж буй Монголын ардчилал дахь сайн засаглалын түвшинг дэмжих явдал юм.

2005-2011 онд Америкийн Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр урьд нь хэрэгжсэн “Монгол Улсын Авлигын эсрэг дэмжлэг” хөтөлбөр дээр тулгуурлан энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа болно.
Энэхүү хөтөлбөр нь 2012 оны 7-р сараас 2014 оны 9-р сар хүртэл үргэлжлэх бөгөөд УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн яам, Авилгатай тэмцэх газар, Прокурорын Ерөнхий газар, Дээд шүүх болон Иргэний Нийгмийн Байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн байна .

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд, Азийн сан нь Мерси Кор Монголын APPEAL хөтөлбөртэй хамтран ажиллаж байгаа болно. APPEAL хөтөлбөр нь ардчиллын шинэчлэлүүдийг дэмжиж, эдийн засгийн дотоодын өсөлтийг илүү хангах хууль эрх зүйн, институцлэлийн болон засаг захиргааны процессуудыг сайжруулах зорилготой юм. APPEAL хөтөлбөр нь авлигатай тэмцэх тэг тэвчээр болон сайн засаглалын соёлыг дэмждэг нийгмийн ойлголтыг бий болгохын тулд зорилтот 15 аймаг, 60 сумын орон нутгийн төрийн байгууллагуудтай ажиллах юм. 

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД

1. Авлигыг бууруулж, ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлж, сайн засаглалыг дэмжих
Хувийн хэвшлийн үнэлгээнүүд болон судалгаануудыг явуулснаар томоохон авлигын арга барилын талаар иргэд, хувийн хэвшилд мэдээлэх 
Авилгын эсрэг стратегиуд болон үйл ажиллагааны төлөвлөгөөнүүд, хуулиудад нэмэлт өөрчлөлтүүд хийснээр сайн засаглалын хууль эрх зүйн болон бодлогын тогтолцоог бэхжүүлэх
Агентлаг хооронд зохицуулалт хийж, чадавхийг нь бэхжүүлснээр авилгын эсрэг тэмцэх агентлагуудыг хүчирхэгжүүлэх
Хувийн хэвшлийн салбарын авилгатай тэмцэх хүчин чармайлтууд болон тэдний оролцоог нэмэгдүүлэх
Төрийн болон хувийн салбарууд дахь авилгатай тэмцэх хүчин чармайлтуудад хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх төрийн бус байгууллагуудын чадавхийг сайжруулах шинэ арга замуудыг олох 

2. Захиргааны шинэтгэлийг сайжруулах 
Туршилтын агентлагуудад засаг захиргааны үр ашигтай туршлагуудын талаар боловсрол олгох судалгаануудыг явуулах 
Захиргааны ерөнхий процедурын хуулийг боловсруулж, батлуулахад дэмжлэг үзүүлж захиргааны шинэтгэлийн хууль эрх зүйн тогтолцоог бэхжүүлэх
Олон нийтийн дунд хэлэлцүүлэг, уузалтуудыг  өргөнөөр явуулж захиргааны шинэтгэлийн тухай ойлголт, мэдлэг болон энэхүү шинэтгэлийг дэмжих дэмжлэгийг нэмэгдүүлэх
Шинэтгэлийн санаачилгуудыг хөхиүлэн дэмжих замаар туршилтын захиргааны агентлагуудад хариуцлагатай, ил тод, нээлттэй байдал болон процедурын тодорхой байдлыг сайжруулах
Чемоникс Inc –ийн хэрэгжүүлж байгаа “Бизнес нэмэх нь санаачилга” /BPI/ нь “Ил тод байдал, Засаглалыг бэхжүүлэх нь” хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн юм. “Бизнес нэмэх нь санаачилга” хөтөлбөр нь эдийн засгийн засаглал нь сул, санхүүгийн салбарын хөгжил дорой, институцлэлийн чадавх нь хязгаарлагдмал гэх мэт хувийн салбарын голлох төвөгтэй асуудлуудыг тодорхойлох зорилготой бөгөөд Америкийн Олон улсын хөгжлийн агентлаг санхүүжүүлж байна.

ХҮЛЭЭГДЭЖ БАЙГАА ГОЛ ҮР ДҮНГҮҮД

Шийдвэр гаргагчдаас жирийн иргэд хүртэл Монголчууд авлига, сайн засаглалын тухай илүү сайн мэдээлэлтэй болно.
Ардчиллын хяналтууд болон тэнцвэртэй байдал сайжрах болно. 
Хууль дүрэм, зохицуулалтуудыг  байнгын, бүрэн төгс хэрэгжүүлнэ.
Хариуцлагын механизмуудыг Засгийн газрын бүх түвшинд бэхжүүлж, сайжруулах болно.
Шийдвэр гаргах үйл явц болон нийтийн хөрөнгө ашиглалт илүү ил тод, нээлттэй болно. 
Иргэний нийгмийн байгууллагууд нь засаглалын асуудлуудад илүү идэвхтэй, илүү үр дүнтэй хяналт шинжилгээ хийх болно. 
Иргэдийн төрөөс авах үйлчилгээнүүдийн хүртээмжийг илүү тодорхой, илүү үр ашигтай болгох процедуруудыг бий болгоно.
Сайн туршлагуудаа хуваалцдаг, хүндэтгэдэг уламжлал тогтох болно.


Эх сурвалж: АЗИЙН САН " Strengthening Transparency and Governance in Mongolia"  
Төслийн Factsheet-ээс орчуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%